Япон бүсгүйчүүдийг наснаасаа залуу, оворгүй харагдахад тусалдаг аргууд

Япон бүсгүйчүүд яаж оворгүй, наснаасаа залуухан харагддаг юм бол? Маш олон хүн ингэж боддог байх. Ихэнх нь энэ бүхнийг газар орны онцлог, соёлтой холбон ойлгодог боловч үнэн хэрэгтээ өөрсдийн арчилгаанаас хамаардаг байна.

Тэдний арьсандаа хандуулах анхаарал, идэж буй хоол хүнс зэрэг нь урт удаан амьдруулж, гадаад төрхийг нь ч бас залуухан хэвээр хадгалдаг аж. Тиймээс бид нар ч бас өөртөө багахан анхаарал тавихад л үзэсгэлэнт төрхөө хадгалж, үргэлж мөнхийн залуугаараа харагдаж чадах юм. Ингээд хамтдаа Япон бүсгүйчүүдийн оворгүй төрх, цэвэрхэн арьсны нууцтай танилцъя.

Будааны шүүс

Япончууд будааг зөвхөн хоол хүнсэндээ бус, гоо сайхан, арьс арчилгаандаа түгээмэл ашигладаг байна. Будааны шүүс нь нөсөө толбыг арилгаж, үрчлээсийг тэнийлгэх төдийгүй арьсан дээрх төрөл бүрийн үрэвсэл шархыг анагаах тустай юм. Үүнээс гадна будааны шүүс ууснаар, ходоод гэдэсний шарх эдгэрч, нүүрэн дээр элдэв батга гарахаа болих аж.

  • Атга цагаан будааг стакан усанд хийж, 10-15 минут байлгаарай.
  • Одоо будаагаа 10 минут буцалгаад, гал дээрээс авч, зөвхөн шүүсийг нь ялгаж аваарай.
  • Ялгаж авсан шүүсээ дулаан газар нэг өдөр хадгалаарай. 24 цаг болсны дараа будааны шүүсээ ахин буцалгаж, гал дээрээс авч хөргөнө.
  • Хөргөсөн шүүсээрээ өглөө болон оройдоо нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны нүүр хэрэгтэй гэх амин дэмээ хүлээж аван, цаанаасаа л гэрэлтэж, чийгшиж эхлэх болно.

Замагтай маск

Дараагийн үр дүнтэй, арьс чангалах арга бол замагтай маск хэрэглэх юм. Замаг нь төрөл бүрийн витамин, антиоксидант болон бусад ашигтай бодисоор баялаг. Энэ нь арьсыг чийгшүүлэх гол хүчин зүйл болдог.

Замгаа хэсэгчилж хуваан, усанд норгоод нүүрэн дээрээ тавиарай. 20-25 минутын дараа авахад болох юм.

Ингэснээр таны нүүр толигор, чийглэг болж, үрчлээс, толбоноос айх аюулгүй болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!