Сүүлийн 50 жилд бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Цаг хугацаа гэдэг харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд бидний мэддэг амьдрал хувьсан өөрчлөгдөж, цоо шинэ зүйлс хүч түрэн орж ирсээр байдаг. Ердөө 50 жил өнгөрөхөд л хүмүүсийн амьдралын өнгө аяс орвонгоороо өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Ингээд хамтдаа сүүлийн 50 жилд бидний амьдралд хэрхэн өөрчлөгдсөн тухай мэдээлэлтэй танилцъя.

Нүүр будалтын тренд гэдэг 50 жилд бүү хэл, хэдхэн сарын дотор хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл. Ирээдүйд энэ бүхэн хэрхэн өөрчлөгдөхийг тааж мэдэшгүй билээ.

Хүн бүр л дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд санаагаа чилээж байгаа. Энэ нь ч бодит болохыг доорх зурагнаас харж болно.

Хөхний даруулганы хэлбэр, хэмжээ өнгөрсөн 50 жилд ихээхэн өөрчлөгджээ. 50 жилийн өмнө хатуулга ихтэй, гурвалжин шовгор хэлбэртэй хөхний даруулга трэнд болж байсан бол, одоо эсрэгээрээ торон, хэлбэргүй хөхний даруулга моодонд ороод байна.

Өмнө нь дэлгүүр хэсэх гэж хамаг стресс бухимдлаа барж, хүмүүсийн дунд оочирлодог байсан бол одоо ганцхан товчлуур дарахад л таны хүссэн бараа гэрт тань хүрээд ирнэ.

Номын тавиур дээрээ дүүрэн ном өрдөг байсан цаг ард хоцорчээ. Одоо хүмүүс нүсэр их номоо ердөө ганцхан “Kindle”-д багтаадаг болжээ. 

Одоогоос 50 жилийн өмнө мэдээ мэдээлэл хайхдаа номын хуудас эргүүлдэг байсан бол өнөөдөр бид бүгд “Google”-ийг хэрэглэж байна.

Эмээ, ээж нар маань эрт цагт үсээ янзлах гэж багагүй цаг зарцуулж, хөвсийлгөдөг байсан гэдэгсэн. Харин одоо ихэнх бүсгүйчүүд маань эсрэгээр нь шулуун болгох гэж индүүдэж байна.

Өмнө нь эмэгтэйчүүд өөрсдийн гараар хувцсаа оёж өмсдөг байсан бол, одоо бүгд л дэлгүүр рүү хошуурах болжээ. 

50 жилийн өмнө хүүхдүүд гадаа бөөндөө тоглож, цагийг зугаатай өнгөрөөдөг байсан бол одооны хүүхдүүд компьютерийн араас холдохоо байжээ. 

Сүүлийн үед аавууд хүүхдэдээ илүү анхаарал хандуулж, цагийг өнгөрөөх болсон. Урьд цагт ээжүүд л зөвхөн хүүхдээ харж, халамжилдаг байв.

Нүсэр том компьютер одоо нүүртэй ижил хэмжээтэй болж өөрчлөгдсөн байна.

Такси барих илүү хялбар болжээ. Ердөө утсаа нэг дараад л такси дуудчихна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!