Мөнгийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цаасан мөнгийг хийхэд төсөөлснөөс ч олон процесс явагддаг аж. Мөнгийг тэр тусмаа долларыг хэрхэн хийдэг тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

1. Долларын дэвсгэртийн материал нь бат бөх байх үүднээс 75 хувийн хөвөн даавуу, 25 хувийн зотон даавуунаас бүрддэг. 1 долларын дэвсгэртээс дээшхи дэвсгэртүүдэд улаан, хөх өнгийн нууцлалын судлууд бий.

2. Долларын дэвсгэртийн дүрсийг аварга том ган хавтан дээр сийлсэн байдаг. Бүх мөнгөн дэвсгэртүүд хэвлэгдсэний дараа Техас болон Вашингтон ДС-д байдаг Сийлбэр, Хэвлэлийн Товчоогоор хянагдаж байж хэрэглээнд нэвтрэх эрхтэй болдог.

3. Зөөлөн гангаар хийгдсэн эдгээр хуудсуудыг бага зэрэг хуйлаад хэвлэх цилиндэрт шургуулна. Бэхээ дусаагаад, арчаад, дараа нь зөвхөн сийлбэртэй хэсэг дээрээ ахин дусаах маягаар хэвээ тодруулна. Энэ байдлаар бол өдөрт гурван тонн орчим тусгай бэх ашиглагддаг.

4. Тусгай үнэт цаасыг энэ хэвэн дээрээ тааруулан байрлуулаад дээрээс доошоо чиглэлд 20 тоннын хүчээр дардаг. Энэхүү даралтын машин нь цагт 8000 хуудас хэвлэх хүчин чадалтай.

5. Дараа нь хэд хэдэн өөр төрлийн бэхээр нэгэн зэрэг хэвлэдэг хэвлэлийн машинд дэвсгэртүүдээ оруулна. Машины ихэнх үйлдэл нь автоматаар явагддаг.

6. Ямар нэг алдаа, гажиг байгаа үгүйг ажилчид шалгаад хэрвээ алдаатай хэвлэгдсэн дэвсгэрт байвал шууд устгагдана.

7. Ахин нэг удаа хамгийн сүүлийн үеийн тусгай сканнераар алдаатай эсэхийг шалгана. Нэг долларын дэвсгэртийг “Нота-Сав” хэмээх сканнераар шалгадаг бол түүнээс дээшхи дэвсгэртийг илүү сайжруулсан сканнераар шалгадаг.

8. Бэлэн болж, шалгагдсан дэвсгэртүүдийг тус тусад нь хувааж хэрчинэ.

9. Ахин нэг автомат процесс: шинэхэн зүссэн дэвсгэртүүдийг 100, 100-аар нь багцлан цаасаар боож, нийт 4000 доллар багтах цаасан хайрцганд хийнэ.

10. Ингэж хайрцагласан дэвсгэртийг баркодоор лацдаж бэлтгээд дэлхий даяар хэрэглээнд нэвтрүүлэхээр шуудангаар явуулна. Зөвхөн 2013 онд л гэхэд 1 тэрбум 790 сая нэг долларын дэвсгэрт хэвлэлтээс гарсан байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!