Таны энэ хаврын өнгө байдлыг хэлж өгөх 12 ордны зурхай

Урин дулаан хаврын улирал хэдийн морилж, хүн бүрийн магнай тэнийж байна. Тэгвэл энэ хавар танд юу тохиолдож, амьдрал тань ямар замаар өрнөхийг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ энэ хаврын зурхайг хүргэж байна.

Хонины орд

Хичээл зүтгэлийнхээ үр дүнг хүртэж, юу тарьсан түүнийгээ хурааж авах болно. Бага зэрэг санхүүгийн асуудал үүсч болзошгүй ч та илүү няхуур байж чадсанаар хялбархан үүнийг даваад гарчихна. Өдийг хүртэл сайн хичээж, хөдөлмөрлөж, бусдыг дэмжиж, тусалж ирснийг тань үнэлж, хэн нэгэн ямар нэгэн байдлаар талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Дахиад багахан хичээхэд л хүссэн бүхэндээ хүрч чадах тул өөрийгөө дайчин төлөв дээр тавьж, одоо жоохон тэвчээд урагшлаарай. Энэ хавар таны хувьд өсч дэвжих боломж байх болно.

Үхрийн орд

Өнөөг хүртэл нуугдаж ирсэн сүүдэр дороосоо гарах цаг боллоо. Өөрийн дотоод мөн чанарыг ил гаргаж, томоохон өөрчлөлт хийх төлөвтэй. Өөртөө итгэж, хэн болохоо бусдад харуулаарай. Хаврын улиралд ургамал модод нахиалж, шинээр ахин мэндэлдэг шиг та ч бас нэг шат ахиж, илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй, нээлттэй болж чадна. Энэ хавар таны хувьд өөрчлөлтийн улирал байх болно.

Ихрийн орд

Ихрийн ордны хүмүүс өөр өөр дүрд амархан хувирч чаддаг. Энэ нь тэд дотор хүнтэйгээ сайн ойлголцож чаддаггүйгээс болох нь бий. Тийм ч учраас энэ хавар тэд өөрийгөө илүү таньж мэдэж, чухам ямар хүн болохоо тодорхойлох маш чухал цаг мөч тохиох юм. Мөн өнгөрсөн дурсамжууд нь эргэн сэдэрч, бага зэрэг сэтгэлийг нь өвтгөж магадгүй ч, энэ нь удаан үргэлжлэхгүй. Өөрийн итгэдэг хүндээ дотроо юу болж байдгийг ярьж эсвэл дэвтэр дээр буулгаж бичээрэй. Энэ нь танд өөрийгөө таньж мэдэхэд илүү хялбар болгож өгнө.

Мэлхийн орд

Танд амралт хэрэгтэй болжээ. Энэ их нийгмийн стрессээс түр ч атугай холдож, тархиа амрааж, хайртай дотны хүмүүстэйгээ цагаа өнгөрүүлээрэй. Таныг гомдоосон, урмыг тань хугалсан хүмүүсийг бүгдийг нь уучилж, сэтгэлдээ овоорсон хар чулуунуудыг гаргах хаях цаг нэгэнт болсон байна. Энэ хавар та сэтгэл санаагаа цэгцэлж, илүү өөдрөгөөр ахин эхлээрэй.

Арслангийн орд

Ажил хэрэгт тань асуудал үүсч болзошгүй. Бүр нуран унахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг боломж болгон харж, шинэ ажил эхлүүлэхэд тохиромжтой. Магадгүй энэ л таны явах ёстой зам ч байж мэднэ. Нэг хаалга хаагдахад илүү том хаалга нээгддэг гэдэг учир бүтэлгүйтлээ хэмээн шаналахгүйгээр үргэлж санаандаа тээж явдаг тэр ажлаа эхлүүл. Таныг томоос том амжилт хүлээж байгаа шүү.

Охины орд

Яг нэг газраа гацчихсан юм шиг мэдрэмж байнга төрж, амьдрал утга учиргүй санагдаад эхэлсэн үү? Тийм бол өөрөө адал явдлыг бүтээ. Аялалд гар, сонирхолтой зүйлс хий. Таны хэр их хичээл зүтгэл гаргасанаас хамаарч, энэ хавар элдэв сонирхолтой зүйлс тохиолдох хандлагатай байна. Хэзээ ч мартагдашгүй, дурсамжинд тань үүрд хадгалагдах дулаан өдрүүд ирж байгаа тул хүлээж авахад бэлдээрэй.

Жинлүүрийн орд

Өнгөрсөнд гаргасан алдаанаасаа болж, өнөөдөр шаналж мэдэх юм. Гэнэтийн мэдээ танд ирж, тэр бүх толгой өвтгөсөн асуудлыг шийдэхэд тусална. Таны амьдралд тус дэм болж, үргэлж таныг дэмжих хэн нэгэн гарч ирэх бөгөөд түүнийг хэрхэвч тавьж явуулж болохгүйг сана. Тэр л таны төлөө илгээгдсэн сахиусан тэнгэр байх болно.

Хилэнцийн орд

Та хайр дурлал, гэр бүл эсвэл найз нөхдийн харилцаандаа илүү төвлөрөх улирал байх болно. Маргаан, үл ойлголцол тохиолдох нь харин ч таныг бусадтай илүү ойр дотно болж, нэгнээ сайн ойлгоход тус болох аж. Нэг ёсондоо таны бусадтай үүсгэсэн харилцаанууд илүү амар хялбар, халуун дулаан болох юм. Мөн шинээр найз нөхөдтэй болж, амьдралд тань орж ирсэн сайхан хүмүүсээр хүрээлэгдэж, энэ хаврын дулаахан, өнгөлөг өнгөрүүлэх болно.

Нумын орд

Урагшлах урам зориггүй, цааш явах тэнхээгүй болчихоод яахаа ч мэдэхгүй гуниглаж сууна уу? Ажил нь болж бүтдэггүй, юу ч хийсэн буруутаад хүнд нэг тийм үе байдаг даа. Тэр үе л өрнөж байна гэж бодоорой. Мэдээж эхэлсэн учраас дуусна. Өөртөө хэт их бурууг тохолгүй, сайн сайхан удахгүй ирнэ гэдэгт итгэж, чаддаг зүйлээ хамгийн сайнаараа хийж, өдөр бүрийг хүчтэй өнгөрүүлээрэй. Энэ хавар таны хувьд тийм таатай байхгүй ч, үүнийг л даваад гарчихвал бүх зүйл таны бодож байгаагаас илүү сайхнаар эргэх болно.

Матрын орд

Суугаад, тайвшир. Хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй гүйсээр байгаа матрын ордныхон одоо л суугаад, өөртэйгээ ярилцах хэрэгтэй. Гаднаасаа жаргалтай, хүчтэй харагдах ч, орой бүр яагаад байгаагаа мэдэхгүй ядарч сульдсаар орондоо ордог. Өдөр бүр давтагдах энэ байдал таныг хэцүүдүүлж байна. Тиймээс өөртөө бага ч атугай амралт өгч, гэртээ тайван сууж, зөвхөн таныг жаргалтай болгодог зүйлсийг хийгээрэй. Юунаас хамгийн их айж байна, түүнийгээ ч хийж айдсаа даван гарах боломж бүрдэнэ. Боломжийг бүү алд. Энэ л таныг нэгэн хэвийн, өөртөө гутарсан амьдралаас гаргаж чадна.

Бумбын орд

Үргэлж жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байхыг хичээдэг байдал тань таныг зовооно. Одоо бусдад таалагдах гэж, бусдад баяр хөөр бэлэглэх гэж өөрийгөө хүчлэхээ боль. Тэд таныг байгаагаар тань хайрлах учир амсхийгээд өөрөөрөө байгаарай. Эерэг зан чанар тань таныг дотроо бөглөрч амьдрахад хүргэж байна. Заримдаа сөрөг ч байж болно. Заримдаа та ч бас уурлаж, уйлж болно. Зүгээр өөрийн мэдрэмжээ чөлөөлөх хэрэгтэй.

Загасны орд

Өнгөрсөн рүүгээ аялаад үзээрэй. Балчир насны өөрөөсөө чи том болоод ямар хүн болмоор байна гэхэд тэр юу гэж хариулах байсан бол? Харин одоогийн өөрөөсөө энэ асуултыг ахин асуугаад үз? Одоо харин эргэцүүлж бодоод өөрийгөө ямар байгаасай гэж хүсч байна түүнийхээ төлөө зүтгээд үзээрэй. Хамгийн сайхан нь танд хүсэл мөрөөдлөө биелүүлэх бүрэн боломж энэ хавар бий болно. Үүнийг алдалгүй сайн барьж аваад, амьдралаа бүрэн өөрчлөөрэй. Танд л гэж явуулсан бурхныг бэлгийг буцааж болохгүй шүү.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!