Ресторанаас ч олдохгүй тансаг амттай карбонара паста хийх жор

Та гэртээ ямар хоол хийдэг вэ? Нөгөө л цуйван, будаатай хуурга, банш, бууз гээд л болоо юм биш биз? Заримдаа нээх сайхан амттай паста идмээр санагддаг л биз дээ. Энэ удаад та бүхэндээ Карбонара паста хийх жорыг хүргэж байна. Ресторонд хийдэггүй тийм тансаг амтыг гэртээ амтлаарай.

Орц:

  • Өндөг – 2 ширхэг
  • Өндөгний шар – 2 ширхэг
  • Пармезан бяслаг – 65 гр
  • Давс, перец – амталгаагаар
  • Цөцгий – 120 мл
  • Спагетти гоймон – 350 гр
  • Бейкон – 60 гр
  • Оливын тос – 1 халбага
  • Шинэхэн яншуй – амталгаагаар

Хийх арга:

Өндгөө хагалж, цөцгийн дээрээ хийнэ. Дээр нь давс, перец болон үрсэн пармезан бяслагаа хийж сайтар хутгаарай.

Гоймонгоо давстай усанд чанаж болгоод, гаргаж тавиарай. Оливын тосондоо бейконоо шарж аваад, жижиглэн хэрчинэ.

Одоо соусаа тогоондоо хийж, бага зэрэг бүлээсгэнэ. Үүн дээрээ гоймонгоо нэмж хутгаарай. Гоймон бүрт соус хүрч байх хэмжээнд сайтар тараах ёстойг анхаар.

Хэрчсэн бейкон болон өндөгний шараа гоймон дээрээ хийж хольно. Мөн хэрчсэн шинэхэн яншуйгаа ч хийж хэрэгтэй. Ингээд бүгдийг нь нэгтгэж хутгаснаар таны амттайхан паста бэлэн болох юм.

Мэдээж дээр нь багахан үрсэн бяслаг цацахаа мартаж болохгүй шүү. Та сайхан хооллоорой. Хэрэв танд таалагдсан бол амттай хоолны жороо найзууддаа хуваалцаарай.