Таныг орой бүр унтах гэж хэдэн цаг орондоо хөрвөөхөд хүргэж байгаа зүйлс

Та унтах гэж орондоо орсноос хойш 30 минут хэртэй тийчэлж, унтаж чадахгүй шаналдаг уу? Шөнө дунд гэнэт сэрчихээд унтаж чадахгүй бас л 20-30 минут хөрвөөдөг үү? Тийм бол өөрийгөө нойрны асуудалтай болсон гэдэгтэй эвлэрч, үүнээс гарч болох арга замуудыг эрэлхийлээрэй. Магадгүй та эдгээрийг хийдэг болохоор шөнө сайн унтаж чадахгүй байж болох юм.

Унтахаасаа өмнө зурагт, утас ширтдэг

Шөнө сайн унтаж амрахын тулд орондоо орохын өмнө тархиа амраах хэрэгтэй. Зурагт, гар утас, компьютер зэргээс ялгарах цэнхэр гэрэл нь нойрыг хариуцдаг даавар болох мелатонин үйлдвэрлэлийг саатуулдаг. Үүнээс улбаалж сайн унтаж чадахгүйд хүрэх юм.

Үүний оронд: Орондоо орохоос 30 минутын өмнө ном унших эсвэл бүлээн усанд хэвтэж, биеэ амраа. Мэдээж гар утас, компьютер, телевизор зэргээс хол байх хэрэгтэй.

Тогтсон цагт орондоо ордоггүй

Таны биологийн цаг хэзээ унтаж, хэзээ сэрж байгааг үргэлж хянадаг. Нэг л удаа циклээ алдахад энэ нь хэдэн өдөр дараалж таны нойрны чанарт сөргөөр нөлөөлнө.

Үүний оронд: Тиймээс аль болох нэг цагт орондоо орж байх хэрэгтэй. Үргэлж өөр өөр цагт унтдаг бол яваандаа та нойргүйдэлд өртөж болох юм.

Орондоо орохын өмнө хэт их идэх

Унтахын өмнө төрөл бүрийн зүйл идэх нь таны тухтай унтуулахгүй. Нэгдүгээрт энэ нь ходоодыг бүхэл шөнийн турш ажиллуулах бол, хоёрдугаарт нойрны чанарт нөлөөлж, шөнө байн байн сэрэх, нойргүйдэх шинж чанарт хүргэж болох юм.

Үүний оронд: Хамгийн оройдоо унтахаас 3 цагийн өмнө юм идэж болно. Үнэхээр ямар нэгэн зүйл идмээр санагдаад байвал чихэргүй алтан товч цэцгийн цай уугаарай. Энэ таныг сайн унтахад туслана.

Хэт их сэрүүлэг

5 минутын зайтай хэт олон сэрүүлэг таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Танд илүү 10 минут унтсан эсэх огт ялгаагүй боловч, үүнийгээ хамгаалж авахын тулд утсаа байн байн унтраах нь стрессийн даавар болох кортизолыг өдөөнө.

Үүний оронд: Бүрэн гүйцэт унтаж болох цагаа тооцоолж, тохируулж ганц л сэрүүлэг тавь. Мөн өглөө бүр тогтсон цагтаа сэрж сурснаар энэ нь зуршил болж, сүүлдээ сэрүүлгэгүйгээр сэрдэг болчихсон байх юм.

Буруу хооллолт

Судалгаагаар A, B1, D амин дэм, магни, кальци, цайрын хэрэглээ бага байх нь унтаж чадахгүй байгаатай холбогдох аж. Мөн илчлэг ихтэй хоолны дэглэм нь нойргүйдэлтэй холбоотой болохыг ч судалгаагаар баталсан байдаг.

Үүний оронд: Илүү их жимс, ногоо идээрэй. Бүхэл үр тариа, будаа сонгон идэж, элсэн чихэр ихтэй хүнс, түргэн хоол, боловсруулсан хоолноос зайлсхий.

Дасгал хөдөлгөөн хийдэггүй

Дасгал хөдөлгөөн хийдэг хүн сайн унтаж амарч, эрүүл байж чаддаг. Тиймээс таны сайн амарч чадахгүй байгаа шалтгаан тань хөдөлгөөн багатай байдагтай тань холбоотой байж болох юм.

Үүний оронд: Мэдээж хөдөлгөөн сайн хийж, цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй.

Замбараагүй унтлагын өрөө

Унтлагын өрөө таны нойртой шууд холбоотой. Тиймээс үргэлж цэвэр цэмцгэр байлгаж, ор хөнжлийн даавуугаа ойр ойрхон угааж байх шаардлагатай. Бохир заваан өрөө нь таныг бухимдуулж, нойргүйдэхэд хүргэнэ.

Бонус: Нойтон үстэй унтах нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй юу?

Нойтон үстэй унтах нь таныг харшилтай, багтраа өвчтэй болох үндэс болдог. Учир нь нойтон үстэй унтахад бидний үсний чийг дэрэнд шингэж, үс түргэн хатдаг. Харин дэрэнд шингэсэн чийг нь эргээд элдэв төрлийн бактер, нянг үржүүлэх таатай орчин болдог байна. Хэрэв та өдөр бүр үсээ угааж, чийгтэй дэрэн дээр унтдаг бол, байдал бүр дордож мэдэх юм. Иймд үсээ заавал хатааж унтах, цаашлаад дэрээ цэвэрлэх, солих шаардлагатай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!