Адал явдалтай киноноос илүү таныг гайхшруулж чадах хүний биеийн тухай баримтууд

Хүний бие таны төсөөлж байгаагаас илүү их нууцыг өөртөө хадгалдаг. Жил ирэх тусам эрдэмтэд хүний биеийн тухай сонирхолтой баримтууд гарган ирж, биднийг гайхшруулсан хэвээр байна. Таныг адал явдалтай кино үзсэнээс илүү гайхшруулж чадах хүний биеийн тухай баримтуудыг хуваалцахаар бэлтгэлээ.

Үнсэлцэх тусам арьс толигор болно

Хүний биеийн нийт булчингийн 25% нь нүүрний булчингууд юм. Хүн инээмсэглэхэд 17 булчин ажилладаг бол, үнсэлцэхэд 29-34 булчин ажилладаг байна. Харин энэ хэмжээний нүүрний булчин ажиллуулах нь яг л нүүрний иог хийсэнтэй ижил үйлчилгээ үзүүлж, арьсыг гэрэлтсэн, толигор болгоно.

Арьсанд оршдог мэдрэлийн эрхтэнг эрдэмтэд илрүүлсэн

Энэ нь тарилга, цочрол гэх мэт өвдөлтөд хариу үйлдэл үзүүлдэг. Энэхүү мэдрэмтгий рецептор нь ретикуляр давхарга үүсгэдэг глиал эсүүдээс тогтдог. Мэргэжилтнүүд хэрэв та үүнийг хаавал арьс өвдөлт мэдрэхээ больно хэмээн үзэж байна.

Агт араа хэдэн насанд ч ургаж болно

Агт араа хэдэн ч насанд ургаж болох аж. Хамгийн хожуу агт араа нь ургасан хүнээр 94 настай эр тодорч, Гиннесийн номонд нэрээ бичүүлж байсан. Тэгвэл зарим хүнд агт араа ургахгүй байх нь бий. Энэ нь таны бие физиологиос хамаардаг.

Тавхайн уртыг хэмжих амархан

Хөлийнхөө тавхайн уртыг мэдэхийн тулд танд шугам, метр шаардагдахгүй. Та гарынхаа бугуйнаас эхлүүлэн, тохой хүртлээ хэмжээс аваад үз. Энэ нь таны тавхайны урттай адил байх болно.

Унтах байнгын хүслийг нарколепси гэж нэрлэдэг

Байнга л унтах гээд байдаг хүмүүс байдаг даа. Тэднийг залхуу, нойрмог гэхчлэн төрөл бүрээр нэрлэж, бага зэрэг шүүмжлэх гээд байдаг шүү дээ. Гэхдээ энэ нь нэг төрлийн өвчин аж. Энэхүү өвчний үед огт нойр ханахгүй, байнга нозоорч явахад хүрнэ. Дэлхий дээр оршин байгаа хүмүүсийн 1 хувь нь тус өвчний шинж тэмдгийг өөртөө агуулж явдаг байна.

Хүйсний нүхэндээ хүрэх нь угаалгын өрөө рүү явахад хүргэнэ

Эмч Кристофер Холлингсворт “Хэрэв та хуруугаа хүйсний нүх рүүгээ хийвэл, энэхүү дохио шээсний сувагт хүрч, таныг угаалгын өрөө ороход хүргэнэ” хэмээн тайлбарлажээ.

Супер санах ойтой хүмүүс оршин байдаггүй

Нэвтрүүлгүүдээр төрөлхийн гайхалтай ой санамжтай, супер хүмүүс байдаг гэж бидэнд ойлгуулж, хүн бүрийг гайхшруулдаг шүү дээ. Гэхдээ бодит амьдрал дээр тийм суут тархитай, юмыг тогтоодог, ой санамж нь автомат машин шиг ажилладаг хүмүүс гэж байхгүй. Тэд ердөө л арга хэрэглүүр болон тууштай бэлтгэлийн ачаар аливааг сайн тогтоож, ой тогтоолтын ид шидийг хүмүүст гайхуулж чаддаг байна.

Дотоод сэрүүлэг даавартай холбоотой

Заримдаа бид сэрүүлгэнээсээ хэдхэн хормын өмнө өөрөө сэрчихдэг шүү дээ. Тэр үед бид гайхаад л өнгөрдөг. Гэхдээ үнэн шалтгаан нь таны дааварт байсан аж. Бидний биед “байгалийн сэрүүлэгтэй цаг” болох адренокортикотроп даавар байх бөгөөд энэ нь таныг өглөө сэрэх тухай санаа зовнин бодох төдийд ажиллаж эхлэн, өглөө яг хүссэн цагт тань сэрээж өгнө.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!