Цагаан морьтой ханхүүг цаашаа болгох, дэндүү романтик найз залуучууд

Эмэгтэй хүн бүр өөрт нь бүхнээ зориулах залууг хүсч мөрөөддөг. Харин мөрөөдлийн залуутайгаа нэгэнт учирсан азтай бүсгүйчүүдийн түүхийг өгүүлж байна. Хайр том зүйл, байр, машин, үнэт эдлэл бус өдөр тутамд гаргадаг жижиг үйлдэл дээрээс хамгийн их мэдрэгдэж, зүрх сэтгэлийг хөдөлгөдөг болохыг эдгээр зургууд батлах болно. Та ч бас эдгээрээс санаа авч, хайртдаа гэнэтийн бэлэг бариарай.

“Найз бүсгүй маань өглөө бүр жингээ үзээд гутардаг. Тийм болохоор нь жингийн тоог чамин, гоё үгсээр сольчихсон. Тэр яаж ч жин нь өөрчлөгдсөн үргэлж сайхан үгс түүнд харагдана. Үүгээрээ би чи минь наддаа ямар ч үед үзэсгэлэнтэй гэдгийг хэлэхийг хүссэн юм.”

“Цэцэрлэгч маань ийм зүйл хийж, надад сэтгэлээ илчилсэн. Мэдээж тэр одоо миний халамжит хань”

“Найз бүсгүй маань залхуу баавгай болон бялуунд маш их дуртай. Тиймээс би төрсөн өдрөөр нь түүнд ийм бялуу хийж өгсөн. Хэчнээн удаа бүтэлгүйтсэн гэж бодно”

“8 жил үерхсэн найз залуу минь миний хамгийн дуртай газарт гэрлэх санал тавьсан”

“Зургийг минь ингэж дарж өгдөг найз залуутай би үнэхээр азтай биш гэж үү?”

“Би ууланд авирах дуртай. Найз залуу маань ийм чулуун соронз авчирч өгөөд, энэ чи бид хоёр гэж хэлсэн”

“Найз залуу маань ийм оройн хоолоор гэнэтийн бэлэг барьсан”

“Нөхөр минь надад зориулж, илбэдүүлсэн сарнайг өөрийн гараар хийж өгсөн шүү”

“Тэр намайг яаж ч хувцасласан үргэлж дуурайж, аль болох адилхан хувцаслахыг хичээдэг. Энэ нь үнэхээр хайр хүргэм”

“Орой ажлаасаа ирэхэд ийм гэнэтийн бэлэг хүлээж байсан”

“Хайртай залуугаасаа авсан бас нэгэн бэлэг”

“Намайг ядарсан үед хөлийн хумсыг минь хүртэл будаж өгдөг залуутай”

“Цэцэг ургамалаа тавьдаг тавиур маань эвдэрчихээд, сэтгэл санаа муухай байсан. Гэтэл найз залуу маань өөрийн гараар үнэхээр гоёыг хийж өгсөн”

“Намайг юу ч хийж, галзуурч байсан тэр үргэлж хажууд байж дэмждэг”

“Мөнгөгүй байсан ч, цаасаар надад ийм гоё цэцэг хийж өгдөг залуудаа хайртай”

“Надад тохирох хэмжээтэй ээмэг авахын тулд гар дээрээ тойрог зураад явсан байсан. Эцэст нь яг миний зүүх дуртай хэмжээгээр ээмэг авчирч өгсөн”

Цаг ямагт хайртай бүсгүйгээ халамжлах, жинхэнэ ханхүү