Өнөөдрийн оройн хоол: Гурвалжин будаатай тахиан шарсан мах

Үргэлж үхэр, хонины мах идсээр залхаж байна уу? Заримдаа ч болов тахианы мах идэж байх хэрэгтэй. Үнийн хувьд хямд, амттай дээрээс нь арай хөнгөн учир биед ч тустай. Тэгвэл тахианы махаар ямар хоол хийж болох вэ? Өнөөдөр та бүхэндээ гурвалжин будаа, тахианы махтай хэрхэн хослуулж, хоол хийх тухай мэдээллийг хүргэж байна.

Орц:

  • Гурвалжин будаа – 1 аяга
  • Тахианы мах – 1 кг
  • Давс – амталгаагаар
  • Тахианы мах амтлагч – амталгаагаар
  • Ус

Хийх арга: 

  • Гурвалжин будаагаа угааж бэлтгэнэ.
  • Тахианы махаа мөчлөн хуваана (Гуя, мөч, цээж мах гэж хуваана). Махаа давс, халуун ногоогоор буюу өөрийн хүссэнээр амтална.
  • Шарах шүүгээний хэвэнд гурвалжин будаагаа хийж, дээр нь махаа өрж тавиарай. Одоо 3-4 аяга ус хийгээрэй. Ус нь махны дундуур татаж байхад хангалттай.

  • Хоолоо тугалган цаасаар таглана.
  • Үүнийгээ шарах шүүгээндээ хийж, 200 хэмд 1 цаг орчим шарна.
  • Хоолоо болохын алдад тугалган цаасыг авч, ойролцоогоор 10 минут шарах шүүгээнд шараарай. Ингэснээр тахианы дээд хэсэг түлэгдэж, шаргалтах болно.