Дэлхийн хамгийн шинэлэг улс болох Өмнөд Солонгост л харж болох сонирхолтой зүйлс

Хэдэн жилийн турш Өмнөд Солонгосыг “Bloomberg Innovation Index” компани дэлхийн хамгийн шинэлэг улс хэмээн тодотгоод байгаа билээ. Тус улсад дэвшилтэт технологийг хүний өдөр тутмын амьдралд оролцдог үйл ажиллагааны бүхий л салбарт ашигладаг. Тэр ч утгаараа гадны жуулчдын анхаарлыг ихээр татаж, очсон байхад үзэж хараагүй шинэ содон зүйлсээр угтаж авдаг байна.

Тэгвэл одоо хамтдаа зөвхөн Өмнөд Солонгост л харж болох сонирхолтой зүйлстэй танилцацгаая. Зарим нь үнэхээр өөрсдийнхөө амьдралд оруулаад ирмээр хэрэгцээтэй санагдаж байсныг нуух юун.

Бялуу худалдаж авахад пластик хутга дагалдаж ирдэг. Харин хутган дотор нь лаа болон шүдэнз хийчихсэн байдаг аж.

Солонгосын зарим газруудад өөрөө өөртөө үйлчлэх ус ундааны дэлгүүр байх аж. Хүмүүс хүссэн уух юмаа аваад, хажууд нь мөнгөө тавиад явдаг.

Пицца захиалж авахад үргэлж хуруунд углах пластик бариултай ирдэг.

Солонгос улсад нохойнд зориулсан тусгай суваг байдаг. Тус улсын залуучууд хүнтэй гэрлэхээс илүүтэй амьтан тэжээж, ганцаараа амьдрах хандлагатай болсон учир гэрийн тэжээмэл амьтад олон байх аж. 

Сүүг төрөл бүрээр ууталж, жижиглэн зардаг. Сүү л тэдний өдөр тутамдаа уудаг зүйл.

Явган хүний гарцан дээр хурц нар болон борооноос хамгаалах том шүхрүүд байршуулсан байдаг. Хүмүүс ногоон гэрэл хүлээж зогсохдоо үүний ач тусыг мэдрэнэ.

Хүүхдийн тоглоомын талбайнууд яг л тусгай хотхон, орд харш шиг маш томоор баригдсан байдаг.

Зайрмаг, мөхөөлдөсийг урсаж, гаран дээр асгарахаас сэргийлсэн тусгай цаастай өгдөг.

Зарим зоогийн газрууд угаалгын өрөөндөө ам зайлагч байршуулсан байдаг.

Та зөвхөн Солонгос галт тэргэнд л кароаке кабин олж харна.

Дэлгүүр бүрийн үүдэнд шүхрээ үлдээх хэсэг байдаг. Бороо ихээр орох үед нойтон шүхрээ бариад дэлгүүр орох хэцүү учир энэхүү тусгай саванд хийж үлдээдэг байна.

Купа Купсны амттай ундаа ууж үзсэн үү?

Автомат машинаас цэцэг хүртэл худалдан авч болно.

Солонгосын дэлгүүрүүдэд “Pringles” кипсийг төрөл бүрээр зардаг.

Солонгос л харж болох шувууны үүр

Олон нийтийн явган хүний зам дээр халуун чинжүү наранд хатааж байх бол энгийн үзэгдэл

Сөүл хотод дотор сууж байгаад загасчилж болдог газар байдаг

Гүзээлзгэнийг чихрээр бүрсэн амттанг гудамжинд зардаг. Үнэхээр амттай тул хүн бүр нэг нэгийг бариад идээд явна гээч.

Солонгосын захаас та жижигхэн тарвас олж чадна

Солонгос улсад 4-ийн тоог муу ёр гэж үздэг тул ихэнх барилгуудын цахилгаан шатанд 4-ийн тоо байдаггүй. Учир нь Солонгос ханзаар 4-ийн тоо нь үхэл гэсэн утгыг илтгэдэг байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!