Арьсаа арчлах тусам арзайгаад хуурайшаад байвал шалтгаан нь энд байна

Арьсаа арчлах тусам арзайгаад, хуурайшаад урамгүй байна уу? Тэгвэл та арьс арчилгаагаа зөв хийж байгаагаа нэг шалгаад үзээрэй. Өнөөдөр та бүхэндээ охид бүсгүйчүүдийн арьсаа цэвэрлэхдээ гаргадаг түгээмэл алдаануудыг хүргэж байна. Өө сэвгүй сайхан арьстай байх нь зөвхөн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд болчихдог зүйл биш гэдгийг сайтар ойлгож аваарай.

Өдөр бүр нүүрээ салфеткиар арчиж, будгаа арилгадаг

Заримдаа ядарсан үед нүүрний будгаа салфетка ашиглаад арилгачихдаг шүү дээ. Энэ нь байж болох ч гэлээ, байнга давтан хэрэглэж болохгүй. Өдөр бүр салфеткиар нүүрээ арчиж, будгаа арилгаснаар, арьс хуурайшиж, үрэвсэл үүсэх магадлал нэмэгдэнэ. Тиймээс залхууралгүй, өдөр бүр нүүрээ арьсныхаа онцлогт тохирох саван, хөөсөөр угааж, арьсаа гүн цэвэрлэж байгаарай.

Серум түрхээд л болно гэж боддог

Серумыг чийгшүүлэх тосны өмнө түрхэж хэрэглэх ёстой. Харин чийгшүүлэх тосгүйгээр серум нь ямар ч хүчгүй, ямар ч үр нөлөөгүй болж хувирна гэсэн үг. Тиймээс нүүрээ угааж цэвэрлэсний дараа серум түрхээд, араас нь заавал чийгшүүлэх тос түрхэх ёстой. Ингэснээр та арьсаа зөв зүйтэй арчилж, орондоо ороход бэлэн боллоо.

Хуурай спонжоор нүүрээ буддаг

Та кремээ түрхэхээс өмнө үргэлж спонжоо норгож, чийглэж байгаарай. Хуурай спонж нь будгийг ууж, өөртөө шингээгээд авчихдаг бол, чийглэсэн спонж нь эсрэгээрээ үйлчилгээ үзүүлнэ. Мөн чийгтэй спонжоор кремээ түрхэхэд арьсанд илүү сайн тарааж, өөгүй харагдахад тусална.

Хөөсөн угаагчийг зөвхөн орой нүүрний будгаа арилгахдаа ашигладаг

Нүүр угаагч хөөсийг зөвхөн оройн цагаар будгаа арилгахад бус, өглөө ч бас нүүрээ угаахдаа ашиглаж байгаарай. Шөнийн турш таны арьсанд наалдсан бохирдол, арьснаас ялгарсан тослог зэргийг хөөсний тусламжтайгаар сайтар угааж арилгахгүй бол, батгаших, арьс үрэвсэх нөхцөл байдалд хүргэнэ.

Түрхсэн маскаа заавал бүрэн гүйцэт хатсаны дараа угаадаг

Бүх төрлийн нүүрний маскыг зааврын дагуу хэрэглэх ёстой. Зарим хүмүүс маскаа нүүрэн дээрээ удаан байлгах тусам арьсанд сайн нөлөөтэй хэмээн эндүүрж, хэт удаан байлгадаг. Энэ нь арьсны ноцтой асуудалд хүргэж болзошгүй юм. Салфеткан маскыг хатахаас өмнө нүүрэн дээрээсээ авах хэрэгтэй байдаг бол, шавар максыг зузаан түрхэж, нойтон хэвээр байхад нь угааж арилгана. Шавар маскыг хаттал нь нүүрэндээ байлгах нь арьсыг хуурайшуулж, гэмтээх аюултай.

Мицелээр арьсаа цэвэрлэсний дараа нүүрээ угаадаггүй

Мицелийн ус нь лосьонтой төстэй үйлчилгээтэй бөгөөд ганц ялгаа нь спирт агуулдаггүй. Үүний тусламжтайгаар нүүрний будгаа арилгаж болох ч, энэ нь таны арьсыг гүйцэт цэвэрлэж чадахгүй гэдгийг мартаж болохгүй. Тиймээс будгаа арилгасны дараа заавал усаар нүүрээ зайлж, угааж байгаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!