Уйдсан үедээ үзэх шинэ, сонирхолтой 10 кино

Ямар кино үзэхээ ч мэдэхгүй уйдаж суугаа бол сүүлийн үед гарсан шинэ, сонирхолтой, өндөр үнэлгээтэй кинонуудыг танилцуулъя.

1. “Boy Erased”, 2018

  • Улс: Австрали, АНУ
  • Төрөл: Драм, намтар
  • IMDb үнэлгээ: 6.9

Хүмүүжил сайтай, хичээлдээ сайн, мундаг тамирчин хүү Жаред нэг л өдөр эрэгтэй хүнд татагдаж байгаагаа мэдэрч энэ тухайгаа аав ээж хоёртоо хэлнэ. Сүмийн адислагч эцэг нь түүнийг тусгай дэглэмтэй цэргийн камп руу явуулж, хүүгийн өөрийгөө олж авах их аян эхэлдэг.

2. “Masquerade Hotel”, 2019

  • Улс: Япон
  • Төрөл: Детектив, драм, гэмт хэргийн
  • IMDb үнэлгээ: 6.3

Токио хотод нэгэн зэрэг 3 аллага үл мэдэгдэх байдлаар үйлдэгдэх бөгөөд хохирогчид хоорондоо ямар ч холбоогүй хэрнээ нэг л сэжимээр холбогдсон байгааг мөрдөгч олж мэднэ.

3. “The Professor”, 2018

  • Улс: АНУ
  • Төрөл: Драма, инээдмийн
  • IMDb үнэлгээ: 6.7

Уйтгартай нэгэн хэвийн амьдралаар амьдрагч их сургуулийн профессор Ричард өөрийгөө 6-хан сарын настай гэдгийг олж мэднэ. Байдал нэгэнт иймдээ тулсан тул өмнө нь зориглож хийж байгаагүй бүх л зүйлсийг хийж, амьдралын амтыг таниж эхлэх нь тэр.

4. “An Officer and a Spy”, 2019

  • Улс: Франц, Итали
  • Төрөл: Триллер, драма, түүхийн
  • IMDb үнэлгээ: 7.3

Хэд хэдэн кино наадмуудаас шагнал хүртсэн энэхүү кинонд насаараа хорих ялаар шийтгүүлсэн цагдаагийн ахмад Алфред Дрейфусын талаар гарах бөгөөд түүний хуучин зөвлөх хувиараа мөрдлөг явуулсаар түүний гэм буруугүйг олж тогтоодог.

5. “Seberg”, 2019

  • Улс: Англи, АНУ
  • Төрөл: Триллер, драма, намтар
  • IMDb үнэлгээ: 5.1

Нүд булаам гайхалтай зураглалтай энэхүү кино нь бодит байдлаас илүү сулхан үнэлгээтэй байгаад гайхаж байна. 1960-аад оны үеийг харуулах бөгөөд авьяаслаг жүжигчин Жен Себерг Лос Анжелест ирж Холливуудын од болох эхлэл нь тавигдаж олон ч киноны дүр хүлээн авч, хаа явсан газраа сэтгүүлчдээг хүрээлүүлж эхэлнэ. Гэтэл түүний амьдралд зөвхөн жүжигчнийх нь карьерийг ч бус, бүхэл амьдралыг нь тэр чигт нь сүйтгэж ч мэдэхээр хайр дурлал гарч ирнэ.

6. “Don’t let go”, 2019

  • Улс: АНУ
  • Төрөл: Триллер, детектив, уран зөгнөлт
  • IMDb үнэлгээ: 6.1

Мөрдөгч Жэк Рэдклифф өөрийн зээ дүү Эшлигээсээ өөрт нь туслахыг хүссэн дуудлага хүлээж авна. Яваад очтол Эшли болон түүний гэрийнхэн алагдсан байх нь тэр. Хэн ийм хэрэг өдүүлсэн болохыг мөрдөж байх явцад Эшли-ээс дахин нэг дуудлага ирнэ…

7. “Witness”, 2019

  • Улс: Өмнөд Солонгос
  • Төрөл: Драма, гэмт хэргийн
  • IMDb үнэлгээ: 7.4

Өмгөөлөгч Сүн Хо – гэрийн эзнийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан гэрийн үйлчлэгчийн хэрэг дээр ажиллана. Гэтэл гэрийн үйлчлэгчийн хэлж байгаагаар гэрийн эзэн амиа егүүтгэсэн гэх боловч ганц гэрч нь гэрийн эзний аутизмтай охин байлаа. Хэргийн үнэн учрыг гаргахаар өмгөөлөгч хамаг чадлаараа ажиллах болно.

8. “The Translators”, 2019

  • Улс: Франц, Бельги
  • Төрөл: Триллер
  • IMDb үнэлгээ: 6.4

Хэсэг орчуулагчид богино хугацаанд маш өндөр цалинтай, шинээр гарч буй номны орчуулга хийх санал авна. Олон нийтээс нууцлахын тулд харин тусгаарлагдсан газар очиж ажиллах хэрэгтэй болно. Гэтэл нууц хэсгийн 10 хуудас орчуулгыг хийснээс болж аймшигт байдал дэгдэнэ.

9. “Come to Daddy”, 2019

  • Улс: Ирланд, Шинэ Зеланд, Канад, АНУ
  • Төрөл: Триллер, инээдмийн
  • IMDb үнэлгээ: 6.1

Норвал Гринвүүд хэмээх залуу өөрийг нь багад нь хаяад явсан эцгээсээ захидал хүлээж авч, түүнтэй уулзах бэлтгэлээ хийж эхэлнэ. Эцэгтэйгээ уулзтал нь тэрээр согтуу бөгөөд итгэмээргүй араншин хүүдээ гаргана. Байдал огт өөрчлөгдөөгүйг мэдсэн Норвал буцаад явах гэтэл… огт төсөөлөгдөмгүй үйл явдал тохиолдоно.

10. “All the bright places”, 2020

  • Улс: АНУ
  • Төрөл: Драма
  • IMDb үнэлгээ: 6.5

Шилжилтийн насан дээрээ явж буй ахлах ангийн сурагчдийн үерхэл нөхөрлөл, хайр дурлал, нийгмийн амьдрал, гэр бүлийн байдлыг харуулах сонирхолтой шинэ төрлийн драмыг та Netflix-аас үзэх боломжтой.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!