Дуучин Тэйлор Свифтийн амжилтанд хүрсэн 10 арга

Өдгөө 29 настай, 360 сая долларын хөрөнгөтэй поп, каунтри дуучин Тэйлор Свифтийн амжилтанд хүрсэн арга энгийн хэрнээ хүн бүхэн санаа авж хэрэгжүүлмээр зүйлс байх ажээ.

1. Тэр юу ч хүлээдэггүй

“Хэрвээ чамд зорилго, мөрөөдөл байгаа л бол үүнийгээ хэрэгжүүлэх нь чиний үүрэг. Үүндээ хүрэхийн тулд цагаа зориул, эрч хүчээ зориул, авьяас чадвараа зориул, үлдсэнийг нь азанд даатга” гэжээ. Тэрээр дуучин болохоор шийдэхдээ дөнгөж 11-хэн настай байв. Хэн нэгэн нь өөрийг нь анзаараасай гэж хүлээлгүйгээр дуу бичлэгийн студиудээр орж өөрийгөө танилцуулан, энэ оролдлого нь бүтэлгүйтэхэд гитар тоглож сурч, олны анхаарлыг татахын тулд шинэ дуунууд зохиож сурсан байна.

2. Тэр шүүмжлэлийг хүлээж авдаг

Хэрвээ найзууд нь түүнд юу болохгүй байгааг хэлвэл тэр хэзээ ч дургүйцдэггүй. Харин ч өөрийнх нь төлөө сэтгэл болон зориг гарган хэлж байгаа энэ үйлдлийг эерэгээр хүлээж авах нь зүйн хэрэг гэж үздэг аж.

3. Орлогын хэд хэдэн эх үүсвэртэй

Тэрээр дуу хөгжмөөсөө орлого олохоос гадна “Apple”, “Diet Coke”, “Keds” зэрэг нэртэй брэндүүдтэй хамтарч ажиллах гэрээтэй. Түүнчлэн тэр хамтарч ажилладаг байгууллагуудынхаа бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэглэдгээрээ онцлог. Түүнийг ярилцлаганд ирэхдээ байнга “Diet coke” барьсан байхыг нь харах болно.

4. Олны анхаарлаас хэзээ зугтах вэ гэдгээ сайн мэддэг

Хэрвээ та санаж байгаа бол 2016 онд тэрээр Ким Кардашиан болон түүний нөхөр Канье Вест нартай дайсагнасан харилцаагаа олон нийтэд ил болгож, түүгээр зогсохгүй экс найз залуу Кэлвин Харрис нь түүнд зориулж дуу зохиосон зэргээ зарлахад папаррац, нэвтрүүлэг ярилцлагуудын урилга зэргээс эвтэйхэн татгалзаж, өөрийнхөө нэр хүндийг унагахгүйхэн шиг аргалж байлаа.

5. Хэзээ буцаж гэрэлтэхээ ч сайн мэддэг

Он цаг өнгөрөхийн хэрээр эдгээр түр зуурын хов жив мартагдаж түүний нэр хүнд, хөдөлмөрч зан зэрэг нь буцаад фэнүүдийг нь доргиож чадсан юм. 2017 онд тэр цахим сүлжээнийхээ бүх зураг нийтлэлийг устгаж, бүхнийг шинээр эхэлсэн гэхэд болно. Гэвч хэдэн хоногийн дараа “Look what you made me do” буюу “Намайг яаснаа хар даа” нэртэй дууныхаа бичлэгийг цацаж, энэ бүхэн түүний маркетингийн нэг хэсэг байсан гэдгийг харуулжээ.

6. Хэзээд дахин давтагдашгүй

Анхны албумаа гаргахдаа 16 настай байсан тэрээр өхөөрдөм, гэнэн каунтри охины төрхтэй гарч ирж байлаа. Гэвч одоо түүнийг хардаа? Аль хэдийн насанд хүрсэн, поп, рок, алтернатив хөгжмийн урсгалуудад хөлөө дүрээд үзсэн мэргэжлийн дуучин болсон байна.

7. Чаддаг зүйлээ үнэгүй хийж болохгүй

Дэлхийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөгжмийн аппликэйшнүүдийн нэг “Spotify” дээр 2014 онд дуунуудаа цацаад түүнээс нь ямар ч орлого орж ирэхгүй байсан тул бүгдийг нь буцаад татсан гэдэг. Энэ нь ч түүний нэр хүнд, үнэ цэнийг илүү өсгөх алхам болсон юм.

8. Уран бүтээлүүддээ зүрх сэтгэлээ шингээж дуулдаг

Тийм ч учраас эдгээр нь сонсогчдын чихэнд биш мөн адил зүрх сэтгэлд нь хүрч чаддаг. Түүний дуунуудын утга агуулга ихэнхдээ салалтын тухай, хайр дурлалын тухай, залуу насаа эрч хүчтэй хөгжилтэй өнгөрөөх нь хичнээн гайхамшигтай болох тухай дуулсан байдаг.

9. Тэр бол “амьдралаас тасархай” од биш

NEW YORK, NY – SEPTEMBER 07: Taylor Swift seen leaving Body By Simone Gym in Chelsea on September 07, 2016 in New York, NY. (Photo by Josiah Kamau/BuzzFoto via Getty Images)

Хэдийгээр Тэйлор Свифт чинээлэг гэр бүлээс гаралтай ч өөрийнхөө босгосон амьдралаар амьдарч яваа. Түүний гаргасан дуу бүр хит болж, тоглолт бүр дүүрэн хүнтэй байж, гаргасан албум болгон нь бестселлэр болж, бас дээрээс нь Холливуудын А зэрэглэлийн бүсгүйчүүд болох Блэйк Ливли, Карли Клосс, Селена Гомез нартай үй зайгүй дотно нөхөрлөдөг. Гэхдээ л тэр даруухан хувцаслаж, даруухан амьдрахыг эрхэмлэдэг бөгөөд өөртөө хоёр амлалт өгсөн тухай Эллений шоунд орохдоо ярьжээ. Нэгт: хэн байсан түүгээрээ л үлдэнэ, хоёрт: юу бодож, мэдэрч буй талаараа уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр байх болно гэж.

10. Тэр бол цахим ертөнцийн хатан хаан

Тэр өөрийн цахим сүлжээндээ 200 сая гаруй дагагчтай ч сэтгэгдэл хэсгийг ямагт унтраадаг зуршилтай. Түүний амьдрал бусдын ярианаас хамаарч өөрчлөгдөх ёсгүй гэж бодсондоо тэр шүү дээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!