Нэгэн үе хүн бүр сонгон хийлгэж байсан ч, одоо моодноос гарчихсан үс засалтууд

Үс хамгийн чухал гэдэгтэй та ч бас санал нэгдэнэ биз дээ. Үсний засалт гоё болчиход л царай төрх дагаад сэргээд, үзэсгэлэнтэй болчихдог. Тиймээс үс засалт маш чухал. Жил бүр л шинэ шинэ үсний засалт трэнд болдог бол, энэ удаад ямар үснүүд олны дунд алдартай байгааг танилцуулж байна. Үүний хажуугаар хэдийн моодноос гарсан үс засалтыг ч бас хүргэж байгааг хүлээн авна уу.

Хурц тайрсан, шулуун богино үс

Энэ үс засалтын Унже засалт гэж ч нэрлэдэг шүү дээ. Алдарт Эхнэрийн урхи киноны гол дүр болох Унже үсээ ингэж засуулж гарч ирсний дараа олон ч охид бүсгүйчүүд үсээ адилхан засуулсан. Тэгвэл одоо энэ төрлийн засалтыг ардаа орхих цаг болжээ. Харин үүний оронд богино боловч хөнгөн хөвсгөр үс трэнд болоод байна.

Овоолсон үс

Үсээ бооход ч урлагтай байх хэрэгтэй. Залхуурч, дээр овоолсон үс хэдийн загвараас гарчихаад байгааг та ч бас анзаарсан биз дээ. Харин үүний оронд маш цэмбэгэр, нямбай доор боосон үс загварлаг бүсгүйчүүдийн сонголт болоод байна. Ингэснээр та илүү цэгцтэй, классик харагдах төдийгүй царай төрхийг ч сэргээнэ.

Хуучин хэв маягийн үс засалт

Үс засалт үеэс үед хувирч байдаг шүү дээ. Нэгэн үе хүн бүрийн сонголт болж байсан үс засалтууд өнөөдөр хоцрогдсонд тооцогдоно. Тиймээс цаг үеэ дагаж алхах хэрэгтэй биш гэж үү? Үсээ дээш овоолж, оройгоо босгодог засалтаас татгалзаарай. Үүний оронд үсээ хайнга ороож, сул тавих нь илүү шинэлэг харагдах болно.

Шулуун чёлк

Эмэгтэй хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа чёлк тайруулж эсвэл тайруулах тухай бодсон байдаг. Тэгвэл нэгэн үе охидын дурлаж байсан шулуун чёлк хэдийн моодноос гарчээ. Үүний оронд бага зэрэг замбараагүй, хажуу тийш болсон чигтэй чёлк охидын сонголт болоод байна.

Барби ороолт

Үсээ ороох нь эмэгтэй хүнийг илүү дур булаам, үзэсгэлэнтэй харагдуулдаг хуультай. Тэгвэл одооноос үсээ барби шиг чанга ороох хэрэггүй. Харин оронд нь сул ороолт илүү сайхан харагдах болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!