Жэйсон Момоа 8 настайдаа Лизаг зурагтаар харан дурлаж, 18 жилийн дараа түүнийг найз бүсгүйгээ болгосон

Хүн бүрт л бага байхдаа зурагтаар харсан сайхан бүсгүй, залууд дурлаж явсан түүх байдаг. Тэгвэл тэр дурласан бүсгүй, залуугаа өөрийнх болгож чадсан хүн байдаг болов уу? Тийм ээ, нэг хүн бий. Тэр бол алдартай жүжигчин Жэйсон Момоа юм. Түүний хайрын түүх үнэхээр сонирхолтой төдийгү сэтгэл уярам. Хамтдаа түүний сайхан хайрын түүхийг уншицгаах уу?

Жэйсон Момоа анхны харцаар дурласан

80-аад оны үед жүжигчин Лиза Бонет нь “The Cosby Show” телевизийн цувралд гол дүр бүтээж байсан. Энэ шоуны олон фэнүүдийн дунд ирээдүйн Холливудын од Жэйсон Момоа байсан юм. Жэйсон анхны харцаар л өөрөөсөө 12 насаар эгч Лизад дурлаж, түүнийг өөрийн болгоно хэмээн өөртөө ам гарч байсан гэдэг.

Тэрээр нэгэн ярилцлагандаа “Би 8 настай байхдаа л түүнийг зурагтаар хараад, шууд дурласан. Тэгээд л түүний хаа явсан газар нь дагаж, үргэлж дэргэд нь байж, түүнийг өөрийн болгоно гэж бодсоор өдөр хоногийг өнгөрүүлдэг байсан” хэмээж. Жэйсоны хувьд бол Лиза хүрч боломгүй оргил, хатан хаан мэт л санагддаг байсан гэнэ.

2005 онд Жэйсонд Лизатай уулзах боломж гарсан бөгөөд залуу олон жил хүсч мөрөөдөж байсан бүсгүйтэйгээ уулзсан учир цаг алдахыг хүсээгүй байна. Тиймдээ ч бүсгүйд шууд л сэтгэлээ илчэлж, болзохыг хүссэн аж. Харин түүний энэхүү шийдэмгий байдал нь Лизагийн сонирхлыг төрүүлж, төд удалгүй тэд болзож эхэлжээ. Тэд бүхэл бүтэн 12 жил үерхэж, хамт амьдарсны эцэст 2017 онд албан ёсоор гэр бүл болсон юм.

Жэйсон Лизаг өнгөрсөн амьдралтай нь хүлээж авсан

Лиза Жэйсонтой болзож эхлэхээс өмнө гэр бүл зохиож байсан бөгөөд нэг охинтой. Гэвч тэдний хайр сэтгэлд энэ бүхэн асуудал болоогүй ба Жэйсон хайрт бүсгүйнхээ охиныг ч мөн хайрлаж, тэд аз жаргалтай гэр бүлийг бүрдүүлж чадсан юм. Лизагийн охин Зое Жэйсонийг “Papa Bear” гэж дууддаг гэнэ шүү.

Сонирхуулахад Жэйсон нь Лизагийн хуучин нөхөр Ленни Кравицтай ч ойр дотно харилцаатай, найз нөхөд шиг байдаг гэнэ. Ленни нэгэн ярилцлагийн үеэр “Би Жэйсонтой их дотно. Яг л ойр дотны найзууд шиг л байдаг. Тэр ч сайн залуу шүү” хэмээжээ.

Жэйсон болон Лиза нар хоёр хүүхэдтэй

Хосууд нэг охин, нэг хүүтэй бөгөөд хоёулаа эцэг эхийнхээ буржгар урт үс, гялалзсан нүд, гайхалтай инээмсэглэлийг өвлөж төрсөн байна.

Хосууд хүүхдүүдээ папарацийн дуран, олны хэл амнаас аль болох хол байлгахыг хичээдэг аж. Тэд хүүхдүүдээ олон нийтийн арга хэмжээнд авч явдаггүй төдийгүй сошиал орчинд нэвтрэхэд ч бас хязгаар тогтоодог байна. Жэйсон хүүхдүүдтэйгээ хамт дасгал хөдөлгөөн хийх дуртай төдийгүй тэд хамтдаа ууланд авирах хоббитой.

Жэйсоны хувьд түүний эхнэр одоо хэр нь оргил дээр байгаа хатан. Түүнийг жаргалтай болгохын тулд бүхнийг хийдэг

Жэйсон үргэлж эхнэрээ өөрийн хатан хэмээдэг бөгөөд ойр дотны хүмүүс нь ч бас Жэйсоныг эхнэрээ маш их хүндэлж хайрладаг болохыг хэлдэг. Тэрээр өөрийгөө нэг сонголтондоо туйлын үнэнч байж чаддаг учир эхнэрээ хайрлах хайр нь хэзээ ч алга болохгүй, багасахгүй, харин ч өдөр ирэх тусам нэмэгдэж байх болно гэдгийг ам бардам хэлсэн байдаг.

Харин Лиза хэлэхдээ нөхрөө “Тэр гэр бүл, хайр дурлалаа нэгдүгээрт тавьж чаддаг тийм хүн. Надад тэр байгаа минь үнэхээр азтай хэрэг. Амьдралыг минь дүүргэж, аз жаргал бэлэглэх гэж тэр ирсэн. Хариуцлагатай, жинхэнэ эр хүн байж чаддаг түүнгүйгээр би хэрхэхээ мэдэхээ байчихдаг” хэмээжээ. Ийм л хайрандаа умбасан сайхан хосуудын түүх цааш илүү гэрэлтэйгээр бичигдэх буй за.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!