Хүүхдүүдээ эвтэйхэн “аргалах” хөөрхөн санаанууд

Хүүхэдтэй болно гэдэг амьд явахын утга учир ч гэлээ эцэс төгсгөлгүй цэвэрлэгээ хийхийн, “Кон Сун И”, “Тобот”-ыг цээжилтлээ үзэхийн, алга болсон эвлүүлдэг тоглоомуудыг хаанаас ч юм бэ хормын дотор олохын нэр юм. Нэгэнт л бид танай хүүхдийг харж өгч чадахгүй ч гэлээ өдөр тутмын амьдралыг тань илүү хялбар болгох хөөрхөн зальт санаануудыг хүргэж байна.

1. Нэг удаагийн кофены аяганы таганд модон чихэр эсвэл иштэй зайрмаг хийж өгөөд доош урсахаас сэргийлж болно.

2. Хойно суусан хүүхдүүд чинь үймүүлж, бие биенээ зодож тоглоод тайван машин бариулахгүй байна уу? Ийм аргаар л шийдчих.

3. Хэсэг ч гэсэн чимээгүй суумаар байгаа бол ашигладдаггүй том хэмжээтэй, цэвэрхэн цаасан хайрцган дотор харандаа, фломастертай хамт хийчих. Хааяа ч “хайрцган дотроо сэтгэх” ч бас зүгээр шүү.

4. Аавуудын л сэтгэж чадах ажил даа.

5. Ээж нь хүүдээ тоос сорогчны чимээнд уур нь хүрдэг гээд хэлчихжээ. Одоо түүний хүү нь ээждээ гомдох болгондоо үг дуугүй тоосоо соруулдаг болсон гэнэ. Тийм сайн арга биш ч гэлээ ухаалаг байгаа биз?

6. Хүүхдийнхээ хувцсанд гялгар уут дотор талаас нь индүүдэж наагаад байнгын угаалга хийхээс түр зууртаа завсарлаарай.

7. Грилл болон зуух, пийшингээ тойруулаад бяцхан хаалт хийх нь таны хүүхдийг аюулаас хамгаална.

8. Гэрийн тань угаалгын өрөөнд угаалгын онгоц байхгүй дан шүршүүр л байдаг бол хүүхдээ ингэж тоглуулж болно. Зуны цагт энэ бяцхан pool-ийг нь гадаа ч ашиглаж болно шүү дээ.

9. Хүүхдээ усанд оруулахдаа ванн дотроо наалддаг усны тоглоомууд хадаж өгөөрэй. Усанд орох дургүй хүүхэд ч уснаас салахаа болихвий.

10. Хувцсаа угаангаа хүүхдээ харах ажилтай байгаа бол угаалгын машинынхаа урд талд нь л хүүхэддээ суудал засаад өгчих. Хувцаснууд хэрхэн эргэлдэж байгаа нь хүүхдэд тань сонирхолтой байх нь гарцаагүй.

11. Цонхон дээр наалддаг тоглоомууд тийм ч үнэтэй байдаггүй. Гэрийн цонх, машины цонх, онгоцны цонхон дээр ч нааж хүүхдээ саатуулаарай.

12. Өдөр болгон хүүхдээ салхилуулдаг эцэг эхчүүд хүүхдийн тэргээ зөөж гаргах нь маш том ажил. Үүний дараа гэрийнхээ шалыг ч байн байн цэвэрлэх шаардлагатай болдог. Тэгвэл гаднаас орж ирэхдээ л тэрэгний дугуйнд шүршүүрийн малгай углачих.

13. Яг хооллох үеэр хүүхэд гар дээр унтчихвал хоолоо асгахаас сэргийлж, нэг удаагийн амны алчуураар хувцсаа хамгаалаарай.

14. Хуучин муу майхнаа хүүхдийнхээ тоглоомын өргөө болгох боломжтой.

15. Хүүхдийн машины суудал дээр хүүхдийнхээ нэр, төрсөн огноо, овог, яаралтай үед холбогдох дугаар, цусны бүлэг, ямар нэг өвчинтэй эсэхийг бичиж тогтоогоорой.

16. Хүнсний будаг, эсвэл жимстэй хольсон таргаар хүүхэд чинь зургаа зурна уу, амандаа хийж залгиж тоглоно уу… дураараа болог.

17. Гутал хувцас зааглаж ялгадаг ханын өлгүүрийг эвлүүлдэг тоглоом, лего ялгаж хийдэг сав болгож өгөөрэй.

18. Өвлийн улиралд ноосон бээлийтэй цасан дээр тоглоход амархан хөлдөж, гар даардаг. Тэгвэл гадуур нь нэг удаагийн хүнсний бээлий, эсвэл резинэн бээлий өмсгөөрэй.

19. Хүүхэд чинь эмээ уухгүй байгаа бол угжны толгойнд нь эмний дусаалгыг углаад өгчих.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!