Бидний насаараа буруу идэж ирсэн хоолнууд. Эдгээрийг хэрхэн зөв идэх вэ?

Зарим хоолыг жишээ нь аягатай бялуу, бургер, пиццаг ч бид буруу иддэг юм байна гэдгийг эндээс төвөггүй харж болно. Бас бус ч санаа авчихаар зүйл олон байна шүү.

1. Чипсний илүү амтлагчтай тал нь дээшээ харах ёстой бөгөөд ингэж байж онцгой амтыг нь бүрэн мэдэрч чадна.

2. Тwix-ийн хоёр үзүүрийг жижиг хазаад соруул болгож хэрэглэж болно гэж та сонсож байсан уу? Кофе, халуун шоколад, зөгийн балтай сүүг ингэж уувал бүр ч янзтай.

3. Цөцгий, доритос чипс хоёр төгс хослол шүү.

4. Өчигдрийн хоолноос үлдсэн паста дээр бага зэргийг тос, бяслаг мөн улаан лоолийн сүмс хийж халаагаад л шинэхэн паста бэлэн болно.

5. Ямар ч пиццан дээр бага зэрэг нимбэгийн шүүс дусаагаад часхийсэн хэрнээ сайхан амтыг амталж болно.

6. Резинэн чихрээ хөлдөөгөөд идвэл амт нь илүү чихэрлэг сайхан болсон байдаг.

7. Хавчуургатай, бяслагтай талхандаа нэг зүсэм улаан лооль хийхэд илүү шүүслэг болно.

8. Хот дог дээрээ дан кетчуп, гичнээс гадна бяслагний сүмс асгаж өгвөл илүү өег бөгөөд амттай.

9. Цөцгий, жимсний чанамлыг талх, нарийн боов, цайны боовон дээр түрхэж идэхэд ямар ч бялуунаас дутуугүй амтагддаг.

10. Аяган бялууг дунд хүртэл нь идээд, нэг талыг нь эргүүлж харуулан сэндвич хэлбэртэй болгоод идэж дуусгавал илүү хялбар бөгөөд цэвэрхэн байдаг.

11. Хөлдүү пиццаг бага зэрэг гэсгээгээд дундуур нь нугалж ахин халаагаад л калзоне бэлэн боллоо.

12. Хэрвээ том бургер идэхэд соус нь дусалж, ногоонууд нь цуварч унаад байгаа бол доош нь харуулчих.

13. Хатаасан эрдэнэ шиш бол зайрмагны хамгийн гоё амтлагч хачир болдог.

14. Шарсан төмсний шилдэг дүрлэг бол перец болон тусгай амтлагчтай кетчуп (дан кетчупаас хамаагүй амттай)