Нойр булчирхайгаа эрүүл байлгахын тулд идэх ёстой хоол хүнс

Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул мах юм.

Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусладаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна. Тэгвэл нойр булчирхайгаа эрүүл байлгахын тулд идэх хэрэгтэй зарим төрлийн хоол хүнсийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

Турмерик

Турмерик нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, байгалийн гаралтай бодис юм. Энэ нь нойр булчирхайнд шатах мэт мэдрэмж төрүүлэх өвдөлтийг намдаана. Үүгээр зогсохгүй нойр булчирхай дахь инсулины үйлдвэрлэлийг өдөөдөг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, чихрийн шижин өвчнөөс сэргийлдэг.

Сармис

Хоосон ходоод дээрээ сармис, зөгийн бал идэхийг зөвлөдөг. Сармис бол байгалийн антибиотик бөгөөд өөр төрлийн бактерийн эсрэг үйлчилгээтэй хүнстэй хослуулан хэрэглэхэд үр нөлөө нь улам бүр нэмэгддэг. Эдгээр хослол нь нойр булчирхай, түүний дотор янз бүрийн дотоод эрхтний эд эсийг засах замаар таны дархлааг нэмэгдүүлдэг.

Бууцай

Витамин В, төмрөөр баяжуулсан бууцай нь нойр булчирхайны үндсэн хэрэгцээг хангадаг. Төмөр нь үрэвслээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг бол В витамин нь нойр булчирхайг тэжээдэг.

Брокколи

Брокколи болон байцаа, цэцэгт байцаа, кале зэрэг бусад ногоо нь нойр булчирхай дахь хорт хавдрын эсүүдтэй тэмцэж, эрхтнийг хэвийн байлгаж, өвчин эмгэгээс сэргийлнэ. Эдгээр ургамлууд нь флавоноидуудтай амархан шингээгддэг шим тэжээлийг өгдөг бөгөөд энэ нь бидний биеийг хоргүйжүүлэх механизмыг бэхжүүлэхэд тусалдаг.

Ягаан усан үзэм

Ягаан усан үзэм нь хүчирхэг антиоксидант гэж тооцогддог фенолын бодис болох ресвератрол агуулдаг. Энэ нь нойр булчирхайн үрэвслийг бууруулж, нойр булчирхайн хорт хавдрын эсийг устгадаг. Зөвхөн усан үзэм гэлтгүй усан үзмийн дарс ууж ч болох юм.

Амтат төмс

Дотоод эрхтэнтэй ижил хэлбэртэй жимс ногоо нь тухайн эрхтэндээ сайнаар нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Жишээлбэл, хушга тархинд, цоохор майлз ясанд, улаан лооль зүрхэнд, чихэрлэг төмс нь нойр булчирхайнд. Чихэрлэг төмс нь нойр булчирхайн хорт хавдрын эрсдлийг 50% бууруулдаг. Мөн элсэн чихрийг аажмаар цусны урсгалд оруулснаар цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!