Нойтон салфеткиар будгаа арилгаж, нүүрээ цэвэрлэснээр таны арьсанд ийм зүйлс тохиолдоно

Өдөржин ажиллаж, гадуур явсаар гэртээ ирээд нүүрээ угааж цэвэрлэх заримдаа залхуутай санагдаж, шууд л  орондоо орчихмоор үе байдаг. Энэ үед бүсгүйчүүд маань салфетка ашиглаж, будгаа арилгаж нүүрээ цэвэрлэдэг. Гэхдээ энэ нь алсдаа таны арьсанд ямар их сөрөг нөлөө үзүүлэх талаар сайн мэддэг байх хэрэгтэй. Ингэснээр та дараа дараагийн удаа залхуу хүрч байсан ч, нүүрээ сайтар угааж цэвэрлэнэ шүү дээ. Одоо та бүхэндээ салфеткиар будгаа арилгаж, нүүрээ цэвэрлэх нь ямар сөрөг үр дагавартай болохыг хүргэж байна.

Арьсыг хуурайшуулна

Нойтон салфетка нь алкохол агуулдаг учир энэ нь таны нүүр будгийг арилгаж, тослогийг ч мөн авна. Ингэснээр арьсны тослогийн хэмжээ алдагдаж, таны арьс хуурайшиж, цаашлаад үрэвсэхэд хүрнэ. Мөн ихэнх будаг арилгагч салфетка нь нүүрийг гүйцэт цэвэрлэж, бохирдлыг арилгаж чаддаггүй. Харин энэ дутуу цэвэрлэгдсэн арьсан дээрээ чийгшүүлэгч тос түрхэнэ гэдэг бол таны хийж болох хамгийн эрсдэлтэй алхам. Үүнээс болж арьсан дээр төрөл бүрийн батга гарч, үрэвсэж эхэлнэ.

Харшил хөдөлгөнө

Нойтон салфеткаар нүүрээ тогтмол цэвэрлэх нь харшил үүсгэх магадлал өндөр байдаг. Энэ нь арьсан дээр тууралт үүсгэх, загатнах, батга гарах гэхчлэн олон сөрөг үр дагаварт хүргэж болно. Иймд та нойтон салфетка ашиглаж, нүүрээ цэвэрлэхээс өмнө ахин нэг удаа бодож үзээрэй. Мөн хэрэглэдэг салфетканыхаа орц найрлагийг сайтар уншиж судлах хэрэгтэй.

Хар батга болон нүхжилт үүсэх гол шалтгаан болдог

Хүмүүс нойтон салфеткыг бохирдол, илүүдэл тос, нүүр будалт зэргийг арилгахын тулд ашигладаг боловч танд мэдэгдэлгүйгээр арьсанд хэчнээн их бохирдол үлдсэнг тооцоолдоггүй. Үүнээс улбаалж арьс бөглөрч, нүхжилт үүсэхийн зэрэгцээ хар батга ихээр бий болно.

Хорт хавдарын эрсдлийг нэмэгдүүлнэ

Нойтон салфеткийг удаан хугацаанд хадгалах зорилгоор ашигладаг болон үйлчилгээг нь нэмэгдүүлэхийн тулд нэмэлтээр оруулсан химийн бодисууд таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй. Парабен гэх мэт химийн бодисууд нь хөхний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бөгөөд энэ нь хөхний эсийн өсөлтийг нэмэгдүүлдэг.

Хөгшрөлтийг түргэсгэнэ

Үргэлж нойтон салфетки ашиглаж, нүүрний будгаа арилгах нь таныг наснаасаа эрт хөгшрөхөд хүргэнэ. Энэ нь дээр дурдсанчлан арьсыг хуурайшуулж, үрэвсүүлэх төдийгүй үүнээс улбаалж арьс суларч, үрчлээс үүснэ.

Арьсыг гүйцэт цэвэрлэхгүй

Алдарт гоо сайхан, арьс арчилгааны мэргэжилтэн Рене Рулогийн хэлснээр нүүрний будаг арилгагч нойтон салфетки нь таны нүүрийг хэзээ ч гүйцэт цэвэрлэж чадахгүй. Үүнээс болж арьс гэмтэж эхэлдэг. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл, таны сайхан төрх, цэвэрхэн арьс, батганд баригдсан, энэ тэнд хуурайшсан, дух нүд тойрсон үрчлээгээр дүүрсэн болж мэдэх аж. Тиймээс ямар ч зүйл болж байсан гэсэн нүүрээ сайтар угааж, будгаа арилгаж байгаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!