Хуримаа хийсний дараа хосууд юунд хамгийн их харамсдаг вэ?

Монголд хуримлагч хосууд хуримын хос бөгж, хувцас хэрэглэл, хүлээн авалтын зардал зэрэгтэйгээ нийлээд хамгийн багадаа 25 сая төгрөг гардаг гэж үздэг. Харин АНУ-д энэ тоо дунджаар 33 мянган доллар байдаг ажээ. Тэгвэл хуримын дараа тэд зардлаа тооцож, юунд хамгийн их үргүй, дэмий мөнгө үрснээ мөн юунд шал дэмий хүч хөдөлмөр зарцуулснаа хуваалцаж байна.

1. “Жижиг зүйлсэд хэт их анхаарал хандуулж, мөнгө зарсандаа”

Жишээлбэл 4 гэрч бүсгүй, тус бүрт үс засалт, нүүр будалтын зардал, даашинзны мөнгө гээд л явж өгсөн. Бас хүлээн авалтын меню, хоолны үеэр ямар ая явах гээд л деталь зүйлсэд хэт их санаа зовсоор хуримынхаа утга учир, сайхныг ч мэдрэлгүй өнгөрөөсөн дөө.

2. “Ганцхан удаа өмсөөд л мартагдах хуримын даашинзинд хэт их мөнгө үрсэндээ”

Зөвхөн өөрийн биенд таарсан гайхалтай хуримын даашинз хийлгэсэн ч дараа нь тооцож үзэхэд нийт хуримын зардлын 10 хувийг дангаараа эзэлсэн байсан. Үүнийгээ арай төсөрөөр шийдээд өөр зүйлд зарцуулах боломж байсан л юм билээ. Ахиж хэзээ ч тэр даашинзыг өмсөхгүй гэдгээ дараа нь бодоод сэтгэл хөдлөлөөр шийдсэндээ харамсаж билээ.

3. “Хүлээн авалтын газраа жижигдүүлэх”

Зочид хангалттай багтаж суух, тусгай DJ-тэй байх, мэргэжлийн гэрэл зурагчин энэ тэрүүгээр явж чөлөөтэй зураг дарах, хуримлагч хосууд бүжиглэх зайтай байх газар нь сонгох нь дараа нь хэзээ ч харамсахааргүй зүйл гэдгийг ойлгосон.

4. “Амьдаараа цэцэглэгч мод үнэтэй авсан ч хэн ч үүнийг харж чадаагүй”

Миний төсөөллөөр бол хуримын оргил хэсэгт цэцэг дэлгэрэх ёстой байсан ч чимээ шуугиан, зураг авалтуудаас болоод хэн ч миний чамгүй үнэ төлж авсан цэцэгний дэлгэрэхийг харж чадаагүй.

5. “Хэрвээ цөөхөн зочинтой хурим хийж байгаа бол бялуунд их мөнгө гарздах хэрэггүй”

2-3 давхар бялуунд хэдийгээр хуримын гол сүр сүлд, утга учир байдаг ч гэлээ түүнийг идэж барахааргүй цөөхөн зочин байвал дараа нь дэмий л хөлдөөгчинд хийх хэрэг гарна. Түүний оронд зочдынхоо тоонд тааруулж амттай хэрнээ жижигхэн бялуу захиалаарай.

6. “Гэрэл зурагнаас л цаг, мөнгөө харамлаж болохгүй. Дараа нь хамгийн үлдэцтэй хоцрох ганцхан зүйл шүү дээ”

7. “Амьдралд ганцхан тохиолдох хуримынхаа өдрийг мартагдашгүй өнгөрөөхийн тулд зээл тавьсан ч харамсахгүй.”

Меган Д нөхөртэйгээ 20-иод настай байхдаа л хуримаа хийжээ. Тухайн үед мөнгө санхүү нь тийм ч хангалттай биш байв. Харин 10-аад жилийн дараа бодоход тэр үедээ илүү их цэцэгтэй, илүү сайхан даашинзтай, тансаг сайхан зоогтой, зочдын сэтгэл хангалуун тийм л хуримыг зээл тавиад ч хамаагүй хийдэг байж. Дараа нь тэр зээлийг төлөхөд хүртэл сэтгэл өег байх байсан даа гэжээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!