Гал тогооны алчуураа богино долгионы зуух ашиглан угааж болно!

Гал тогооны алчуурыг өдөр бүр угааж цэвэрлэх хэрэгтэй. Учир нь үүнийг бид хоол хүнсээ хийдэг хэсэгтээ ашигладаг тул бидэнтэй хамгийн ойр гэсэн үг. Харин энэ нь үргэлж цэвэрхэн байхгүй бол бидний идэх хоол хүнсэнд бактер нэвтэрч, цаашлаад эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Тэгвэл байнга алчуураа угаах хэцүү байна уу? Нэмээд сайтар угааж, бактерийг нь устгаж байгаа үгүйгээ ч сайн мэдэх чадахгүй болохоор бага зэрэг асуудалтай. Ийм асуудал танд тулгараад байвал, бид танд богино долгионы зууханд алчуураа хийгээд, цэвэрхэн болгох аргыг зааж өгье.

Хэрэг болох зүйлс:

  • Угаах алчуур
  • Гялгар уут
  • Саван

  • Алчуураа норгож, савандаарай. Үүнийгээ гялгар уутанд хийх ба амыг нь таглахгүй.
  • Үүнийгээ богино долгионы зууханд хийж, эргүүлнэ.
  • Дундаж чадал нь дээр тохируулж, 1.5 минут эргүүлэхэд хангалттай юм.

  • Алчуур их халсан байх тул болгоомжлох үүднээс хавчаар ашиглаж авна.
  • Халуун алчуураа хүйтэн усанд базаж, мушгиад хатаагаарай.
  • Ингэснээр алчуурын толбо арилж, шинэхэн мэт болох төдийгүй ямар ч бактер, микроб нуугдаагүй байгаа гэдэгт итгэлтэй байж болох юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!