Дотуур хувцасны мөрийг хэрхэн мэдэгдүүлэхгүй байх вэ?

Охид бүсгүйчүүд маань бариу хувцас өмсмөөр байвч дотоожны товойж гарч ирдэг зурааснаас болж төлөвлөж байсан хувцсаа солиход хүрдэг. Тэгвэл энэ хүндрэлээс сэргийлэх олон арга бий.

1. Юбка, даашинзныхаа материалд анхаарах

Болж өгвөл зузаан эсвэл жинсэн материалтай юбка даашинз өмссөнөөр энэ асуудлыг төвөггүй шийдэж болно.

2. Хээтэй хувцас

Олон өнгийн, эрээн мяраан хээтэй хувцасны цаанаас дотоожны мөр мэдэгдэнэ гэж бараг л үгүй.

3. Трико өмсөх

Зунаас бусад улиралд даавуун болон нимгэн шилэн трико өмссөнөөр дотоожны мөрийг далдалж өгдөг.

4. Мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу

Үнэхээр нимгэн материалтай даашинз өмсөх хэрэгтэй болсон бол бенз дотоож болон Thong гэж нэрлэгддэг дотоожийг өмсөж болох юм.

5. Наалддаг дотоож

Үүнийг байнга хэрэглэх нь эрүүл ахуйд тийм нийцтэй биш ч гэлээ онцгой тохиолдолд хэрэглэж болно.

6. Boyshort хамгийн эвтэйхэн

Хэрвээ дээрх төрлийн дотоожуудыг туршихад эвгүй байвал гуя хүрсэн урттай зураас мэдэгддэггүй шортон дотоож өмсөж болно.

7. Галбиржуулагч трико болон дотоож

Галбиржуулагч хувцсыг ихэнхдээ дотуур хувцасны гадуур өмсдөг бөгөөд биеийн илүүдэл мах, өөг далдалахаас гадна бариу хувцас өмсөхөд тохиромжтой харагдуулдаг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!