Даралт өндөртэй хүмүүсийн идэж болохгүй 10 хүнс

Цусны даралт бол цус урсах явцдаа судасны хананд үүсгэж байгаа даралтын хүчний хэмжээг хэлнэ. Манай орны хувьд насанд хүрэгчдийн 40% нь, 65-аас дээш насныхны 60 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй гэсэн судалгаа байдаг. Хэрэв цусны даралт ихсэх өвчнөө эмчилж, хянахгүй орхивол зүрхний алдагдал, хараагүй болох, зүрхний шигдээс, бөөрний өвчлөл зэрэг олон эрүүл мэндийн уршиг дагуулдаг. Тэгвэл даралт өндөртэй хүмүүс идэж болохгүй хоол хүнс гэж байх бөгөөд таны хувьд хамгийн том дайсан бол давс юм. Та бүхэндээ даралт өндөртэй хүмүүсийн татгалзах ёстой хоол хүнсний жагсаалтыг хүргэж байна.

Энергийн ундаа

Энергийн ундаа нь кофетой адил хүчтэй төдийгүй нэмээд хийжүүлсэн гэдгээрээ байдлыг улам хүндрүүлнэ. Даралт ихтэй хүн үүнээс ганц лаазыг уух төдийд л даралтыг огцом өсгөж, аюултай нөхцөл байдалд хүргэх юм. Тиймээс ямагт үүнээс хол явах ёстойг анхаараарай.

Пицца

Пицца нь маш их бяслаг, давсалсан улаан лоолийн соустай тул та их хэмжээний натри, нүүрс ус идэх болно гэсэн үг. Харин үүний уршгаар, даралт огцом өсөх аюултай нүүр тулах эрсдэлтэй.

Боловсруулсан мах

Хиам, зайдас, тахианы махан наггетс зэрэг боловсруулсан мах нь натри, ханасан өөх тосоор дүүрэн байдаг бөгөөд энэ нь толгойн хүчтэй өвдөлт, судасны хана бөглөрөх гэх зэрэг аюулд таныг хүргэж болзошгүй. Эдгээр бүтээгдэхүүн нь цусны даралт өндөртэй хүмүүст тохиромжгүй.

Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа уух үед цусны судас нарийсдаг учир бие махбод дахь цус судсаар дамжихад хэцүү болдог. Үүнээс болж зүрх илүү их ачаалалтай ажиллаж, хэт ачаалал нь цусны даралтыг нэмэгдүүлдэг.

Шарсан төмс

Шарсан төмс нь маш их ханасан өөх тос, натри агуулдаг. Тиймээс яагаад даралт өндөртэй хүмүүс үүнийг идэж болохгүй та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаа нь даралтыг өндөр болгоно. Үүнээс гадна хүнийг өөртөө донтуулдаг тул ганц удаа гэж ууж болохгүй. Усаа ууж, илүү амьдрахыг хичээгээрэй.

Бяслаг

Бяслаг нь ямар ч төрлийн хоолыг амттай болгож чаддаг. Гэхдээ таны даралт өндөр бол үүнээс зайлшгүй татгалзах хэрэгтэй. Энэ нь натрийн агууламж маш өндөр учир таныг тэр дор нь аюулд оруулж мэднэ.

Кофе

Кофе нь натри, ханасан өөх тос агуулдаггүй боловч энэхүү гайхамшигтай ундаа нь кафейны улмаас цусны даралтыг ихэсгэдэг. Энэ химийн нэгдэл нь зүрхний шахуургын цусыг ердийнхөөс илүү эрчимтэй болгодог.

Донат болон бусад амттан

Энэхүү амттангаас татгалзах хэцүү боловч та эрүүл мэндийнхээ төлөө үүнийг хийхээс өөр аргагүй.

Шарсан хоол 

Шарсан хоол хүнс таны эрүүл мэндэд муу нөлөөтэй. Үүнд агуулагдах өөх тос төдийгүй натри нь таныг эмнэлэгт хүргэгдэх хэмжээнд аваачиж болно гэдгийг санаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!