Сармистай ус “цахирмаа” цэцгийг удаан, эрүүл ургахад тусална!

Хүмүүс гэртээ цэцэг тарьж, агаараа цэвэршүүлэхийн зэрэгцээ өнгө үзэмжээ нэмэгдүүлдэг. Харин цэцгээ яаж ч арчилж тордсон олигтой ургахгүй, гундах үе бий. Энэ тохиолдолд хүмүүс үнэтэй бордоо худалдан авах хандлагатай байдаг. Гэхдээ үнэтэй бордооны оронд ердөө сармистай усаар цэцгээ усалж, үзэмж төгөлдөр, эрүүл ургуулж болох юм.

Сармис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул цахирмаа цэцгийн орчим дахь хортон шавьжийг устгаж, эрүүл ургахад тусална. Та 2 долоо хоногийн турш сармистай усаар цэцгээ услахад, цахирмаа цэцэгнээс үндэс соёолж эхлэх болно.

Хэрхэн бэлтгэх вэ?

  • Сармис – 6 хумс
  • Ус – 500 гр
  • Хувын хүчил – 1/2 таблет

Халуун усанд хувын хүчлээ хийж уусгана. Сармисны шүүсийг шахаж, шингэн хүчил дээрээ хийгээрэй. Үүнийгээ шилэн саванд хийгээд, 24 цаг байлгана.

Бэлдсэн шингэнээсээ сармисыг шүүж аван хаяарай. Одоо бэлдмэлээ том амсартай саванд хийж, дээр нь бага зэрэг халуун ус нэмээрэй. Цахирмаа цэцгээ савтай нь хамт бэлдсэн шингэндээ тавих бөгөөд цэцгийн савны 2/3 хэсгээр татаж байх ёстой. Ингээд 1-2 цаг байлгаарай.

Товлосон цаг болоход цэцгээ уснаас авч, байдаг газар нь байрлуулна. Сард 2-3 удаа энэхүү аргаар цэцгээ усалж байгаарай. Сармисны хурц үнэр нь 2-3 цагийн дараа арилчих учир санаа зовох зүйлгүй. Тус аргыг хэрэглэснээр цахирмаа цэцэг нь маш их шим тэжээлийг авч, удаан эрүүл ургах болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!