Эмээгийн 50 жил ашигласан жор: Хамгийн амттай нарийн боов хийж сураарай

Амралтын өдрөө та бүхэн ая тухтай өнгөрүүлж байна уу? Өнөөдөр та бүхэндээ уламжлал ёсоор амттай хоолыг хүргэх ёстой ч, энэ удаад салахын аргагүй амттай нарийн боовны жорыг танилцуулж байна. Яг л эмээгийн, ээжийн хийж өгсөн мэт амттай болдог гэдгээрээ алдартай. Тиймээс өнөөдөр та ч бас нэг хийгээд үзээрэй.

Орц:

  • Бүлээн сүү – 1.5 аяга
  • Хөөлгөгч – 5-6 гр
  • Өндөг – 4 ширхэг
  • Элсэн чихэр – 1-3 халбага
  • Давс – 1 амны халбага
  • Гурил – 1 кг
  • Ваниль – нэг уут
  • Масло – 100 гр

Хийх арга:

  • 3 ширхэг өндгөн дээрээ давс, сахар, ваниль, масло, хөөлгөгч болон сүүгээ хийж, миксердэнэ. Маш сайн миксердэж, маслоо уусгах хэрэгтэй. Үүнийгээ цааш тавьж, 2-3 цаг байлгана.
  • Гурилаа өмнө бэлтгэсэн сүүгээр зуурах хэрэгтэй. Зуурсан гурилаа таглаж, 30 минут амраана.

  • 1 үлдсэн өндгөнийхөө цагааныг нь салгаж авна. Өндөгний цагаанаа хөөсөртөл нь миксердэж, сахарын пүдрээ нэмээрэй. Одоо ахин сайтар миксердэнэ.
  • Амраасан гурилаа авч, бага багаар таслан авч, хэвэнд тааруулан хийнэ.
  • Бүх гурилаа хэвэнд хийж дууссаны дараа 180 хэмд 30-40 минут жигнээрэй.
  • Шарах шүүгээнээс гаргаж ирсэн жигнэмэг дээрээ өмнө бэлтгэсэн өндөгний цагаантай зуурмагаа түрхэнэ.
  • Ингээд хэсэг хүлээж, жигнэмэгээ хөрсний дараа идэж болох юм