Ходоодны шархлааны үед идэж болох болон болохгүй хоол хүнсний жагсаалт

Хоол боловсруулах замын эмгэг нь монгол хүмүүст элбэг тохиолддог. Ялангуяа ходоодны шархаар өвчлөгсөд сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа нь өвчин үүсгэгч нянгуудын идэвхижил, бидний амьдралд гарч байгаа нийгмийн өөрчлөлтөөс үүдэлтэй.

Тухайлбал, хотын хүн ам, дуу чимээ, ажилгүйдэл, мөнгөгүйдэл, авилгал хээл хахууль, хүнд суртлын дарамт их, хоолны төрөл зүйл өөрчлөгдөж нэмэгдсэн, хоол хүнсний тээвэрлэлт, хадгалт хангалтгүй байгаа, нийтийн хоолны газар, хооллох цэгүүд нэмэгдэж, тэдгээрийн халдвар хамгаалалтын хяналт муу байгаа зэргээс шалтгаалж байна.

Тэгвэл одоо та бүхэндээ ходоодны шархлааны шинж тэмдгүүдийг танилцуулж байна.

  • Дотор муухайрах, бөөлжих
  • Багахан хоол идсэн ч цатгалан мэдрэмж төрөх
  • Цээж гашуун оргих
  • Гэдэс дүүрэх
  • Аманд таагүй амт амтагдах
  • Хэвлий хэсгээр хөндүүрлэх
  • Хоолны дуршил буурах
  • Хоол шингэхгүй байх
  • Өтгөн хатна эсвэл шингэрнэ
  • Гашуун зүйлээр гулгина.

Ходоодны шархлааны үед идэж болох хоол хүнсний жагсаалт:

  • Пробиотикоор баялаг хоол хүнс болох тос багатай тараг
  • Овъёос, арвай
  • Буурцагт ургамал
  • Загас, тахиа, цацагт хяруул
  • Өндөг (шарсан биш)
  • Гадил
  • Нэрс
  • Гүзээлзгэнэ
  • Алим
  • Төмс
  • Брокколи
  • Өргөст хэмх
  • Лууван
  • Цагаан гаа, сармис
  • Цай
  • Шар буурцагны бүтээгдэхүүн

Ходоодны шархлааны үед идэж болохгүй хоол хүнс:

  • Согтууруулах ундаа
  • Шарсан хоол
  • Улаан лооль, жүрж гэх мэт исгэлэн хүнс
  • Халуун ногоотой хоол
  • Жимсний жүүс
  • Шоколад
  • Өөх тостой хоол
  • Хийжүүлсэн ундаа
 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!