Бохирдож, өнгөө алдсан цагаан кетийг угаах арга

Сүүлийн үед охид залуус маань өндөр өсгийт, төрөл бүрийн үнэтэй пүүзний оронд энгийн кет өмсөх дуртай болсон. Хөлд амар, мөн үнэ боломжийн, нэмээд ямар ч хувцас дээр зохицно гээд кетэнд давуу тал олон. Тэгвэл таны хайртай кет бохирдож, хиртэй болсон бол хэрхэн цэвэрлэж, шинэ мэт болгох вэ? Үүний хариулт болгож, доорх мэдээллийг танд хүргэж байна.

Танд хэрэглэх болох зүйлс нь ердийн ахуйн хэрэглэл учир заавал дэлгүүрээс төрөл бүрийн зүйл худалдан авах хэрэггүй болно.

  • Хүнсний сода болон угаалгын нунтагийг 1.5:1 гэсэн харьцаатайгаар хольж бэлтгэнэ.
  • Кетээ норгож, чийглээрэй.
  • Ингээд хольсон угаалгын нунтаг болон хүнсний содоо шүдний сойзон дээр түрхэн авч, кетээ үрээрэй.
  • Бүх хэсгийг нь сайтар үрэх ёстойг анхаар.

  • 1 цаг байлгана.
  • Дараа нь 30-40 хэмийн дулаантай усанд кетээ хийж, угаалгын машинаар угаана.
  • Угаас сэгсэрний дараа хүүхдийн нунтаг цацлага багахан цацаж, хатаагаарай.

Ингээд л болох юм. Ингэж угааснаар таны кет амархан бохирдохгүй төдийгүй яг л шинэ мэт гялалзаж байх болно. Мөн хэт бохирдуулж, өнгийг нь алдагдуулалгүй, ойр ойрхон угааж, гутлаа аль болох цэвэрхэн өмсөхийг хичээгээрэй.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!