Энгийн жороор үе мөчний өвдөлтийг намдаах нь

Өнөөдөр та бүхэндээ үе мөчний өвдөлтийг намдааж, зовиурыг арилгах хялбар аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та бидний танилцуулах жорын дагуу бэлтгэж, өвдөж зовиурлаж байгаа үе мөчиндөө түрхэх хэрэгтэй. Ингэснээр төрөл бүрийн эм тариа гэлгүйгээр, үе мөчний өвчнөөс хялбархан салж чадах юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Үзэм – 3 халбага
  • Хулууны үр – 40 гр
  • Желатин – 2 халбага
  • Гүнжидийн үр – 4 халбага
  • Зөгийн бал – 200 гр
  • Маалингын үр – 8 халбага

Бэлтгэх арга:

Орцонд багтсан бүх зүйлсийг нэгтгэн, блендэрт хийж эргүүлнэ. Ингээд зуурмаг болгоод сайтар хутгаарай. Үүнийгээ хөргөгчинд хийж хэсэг байлгана.

Бэлтгэсэн жорноосоо өглөөний цайны өмнө нэг халбагыг идэж, оройн хоолны өмнө ахин нэг халбагыг идээрэй. Ийм байдлаар хэдэн долоо хоног идэж хэрэглэсний дараа таны шөрмөс болон холбогч эд зөөлөрсөн нь мэдрэгдэх болно.

Мөн үе мөчний өвдөлт намдаж, тухгүй байдал үгүй болсныг та анзаарна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!