Таны биед давс ихдээд байгааг илтгэх шинж тэмдгүүд

Хамгийн сүүлийн үеийн судалгааны дагуу хүн өдөрт 2,300 миллиграмм натри (1 цайны халбага) биедээ авахыг зөвлөдөг. Гэсэн ч бидний идэж ууж байгаа зүйлсэд агуулагдах давсны хэмжээг нэгтгээд үзэхэд 3,400 миллиграмаас хол давах аж.Давсны хэт их хэрэглээ нь гипернатриеми үүсгэж, бага багаар бидний биеийг идэж, цаашлаад аюулт өвчин үүсгэх болно. Иймд асуудлыг бага дээр нь дарж авах бол хамгийн шилдэг арга. Өнөөдөр та бүхэндээ таны биед давс ихдээд байгааг илтгэх шинж тэмдгүүдийг хүргэж байна.

Хавагнах

Хуруундаа зүүсэн бөгж тань бариад, хөл тань хавагнаад байна уу? Тийм бол та давсны хэрэглээгээ нэг хянаад үзээрэй. Бид давс хэт их хэмжээгээр идэж хэрэглэснээс болж, ам их цангаж, ус их хэмжээгээр уудаг. Үүнээс улбаалж, биед илүүдэл шингэн хуримтлагдаж, хаван үүсдэг байна.

Байнга цангах

Дээр дурдсанчлан давс ихээр хэмжээгээр идсэнээс болж, ам их цангана. Уугаад уугаад, ам цангаад л байна. Давс дахь натри нь таны бие дэх шингэнийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Хэрэв та хэт их давс идвэл таны бие илүү их шингэн шаардах бөгөөд ингэснээр булчин болон бусад эрхтнүүд хэвийн ажиллаж чаддаг.

Шээс өөрчлөгдөх

Дүрмээр бол, таны биед натрийн хуримтлал үүсэх нь хоёр шалтгааны улмаас шээсэнд ноцтой өөрчлөлтийг гаргадаг.

  • Давс их хэмжээгээр хэрэглэх нь бөөрийг илүү цагаар ажиллуулахад хүргэдэг. Үүнээс болж, ойр ойрхон шээс хүрэх нь цаашлаад бөөрний үрэвсэл үүсгэнэ.
  • Бие махбодид хэт их натри агуулагдах нь шингэн алдахад хүргэдэг. Бие махбодид шингэн дутагдаж эхэлвэл шээс ялгарах нь багасч, өтгөн, бараан шар өнгөтэй болно.

Яс хөндүүр болно

Давсны хэрэглээ нь ясыг хэврэг болгоно. Хэрэв та давс их хэмжээгээр хэрэглэвэл, бөөр үүнийг бүрэн гүйцэт гадагшлуулж чадахгүй бөгөөд кальцийн алдагдалд хүргэнэ. Харин кальцийн дутагдал, алдагдлаас болж, яс хэврэг болох нь гарцаагүй шүү дээ.

Булчин өвдөнө

Натри-калийн зөв тэнцвэрийг хадгалах нь таны эрүүл мэндэд чухал үүрэгтэй бөгөөд эдгээр химийн элементүүд булчингийн агшилтыг хариуцдаг. Хэрэв та давстай хоол хүнс хэрэглэх эсвэл хэт давсалсан хоол хүнс хэтрүүлэн хэрэглэвэл тэнцвэрт байдлыг алдагдуулж, булчин чангарах, өвдөх зэрэг байдалд хүргэнэ.

Байнга толгой өвдөнө

Илүүдэл натрийн хэрэглээ нь таны цусны хэмжээг ихэсгэж, улмаар цусны судсыг тэлэхэд хүргэнэ. Цусны судасны тэлэлт нь цусны даралт ихсэх шалтгаан болдог бөгөөд үүний үр дүнд толгой өвдөнө.

Танин мэдэхүйн асуудал

Давс их хэмжээгээр хэрэглэснээс үүдэлтэй гипертензи нь таны тархинд хүрдэг артерийг гэмтээж болно. Энэ нь таны тодорхой сэтгэх чадварт нөлөөлж, өдөр тутмын ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээл учруулж болзошгүй юм.

Үүнээс гадна байнгын шингэн алдалт нь санах ой муудах, ядрах мэдрэмж, удаан хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг.