Улс орнуудад өөр өөр утга илтгэх гарын дохионууд

Улс орон бүрийн соёл уламжлал өөр хоорондоо ялгаатай, харилцан адилгүй. Үүнээс болж, бидний гадны улс оронд очоод, буруугаар ойлголцох гэх зэрэг асуудал үүсч болно. Ялангуяа хөтөч хийдэг хүмүүс биеийн хэл ашиглахдаа, тухайн улс орны соёлыг сайтар судалсан байх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ орон орны биеийн хэл, гарын дохио ямар утга илэрхийлдэг болохыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Гараараа цагираг үүсгэх

Америк: Окей

Япон: Мөнгө

Салаавч

Турк: Дунд хуруугаа гаргаж буйтай ижил утга илэрхийлнэ. Доромжлол гэж ойлгож болно.

Бразил: Амжилт хүсч буй нэг хэлбэр.

Индонез: Хамгаалалтын байрлал

“L” үсэг

Америк: Азгүй амьтан

Хятад: 8-ийн тоо. 8-ийн тоог азын тоо гэж үздэг учир аз хүсэхдээ ийн үйлдэл гаргана.

Хөмсгөө өргөх

Америк: Бардам, ихэмсэг байдлаа илтгэх.

Хятад: Таалагдахгүй, дургүй байгаагаа илэрхийлэх.

Долоовор хуруугаар дуудах

Америк: Хэн нэгнийг өдөх, дуудах

Филиппин: Зөвхөн нохой дуудахдаа ашиглана. Ингэж хүн дуудвал хууль зөрчсөн хэрэгт орно.

Хуруугаараа хүзүүгээ заах

Америк: Чи ч өнгөрсөөн, чамайг болгож өгнө дөө.

Япон: Чи ажлаасаа халагдсан.

Гараа нааш цааш сэвэх

Америк: Эвгүй үнэр ханхалж байна.

Япон: Боломжгүй, чадахгүй.

Хуруугаа ороох

Америк: Аз хүсэх, залбирах.

Вьетнам: Эмэгтэй хүний бэлэг эрхтэнг дүрслэн үзүүлдэг. Дунд хуруугаа өгч байгаатай адил.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!