Тэд мөнхийн ус уучихсан юм болов уу? Эмээ гэгдэх насан дээрээ эрчүүдийн харцыг булааж яваа бүсгүйчүүд

Цаг хугацааны аясаар бид нас нэмж, хөгшрөх жамтай. Гэтэл энэхүү хуулийг зөрчиж, мөнхийн ус уусан мэт үзэсгэлэн гоо төрх, гоолиг сайхан биеэ хадгалж яваа бүсгүйчүүдийг танилцуулж байна. Тэдний мөнхийн залуу насны нууц нь чухам юу болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Хайди Клум, 47 настай

Германы загвар өмсөгч, гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болсон Хайди нь насан туршдаа бие хаагаа арчилсаар ирсэн. Загвар өмсөгч хүн гэдэг үргэлж төгс төгөлдөр бие галбиртай байх ёстой учир тэрээр карьераа эхэлж байх үеэс л эрүүл зөв хооллолтыг эрхэмлэж, дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн билээ. Үүнийгээ нэгэнт амьдралынхаа чухал хэсэг болгосон учир одоо ч хэмнэлээ алдалгүй явсаар, сайхан биеэ ч хадгалж үлдээд байна.

Падма Лакшми, 49 настай

Падма Лакшми нь Парис, Нью-Йорк, Миланд нэр алдраа цуурайтуулж чадсан Энэтхэг гаралтай анхны загвар өмсөгч юм. Үзэсгэлэнт бүсгүй нь загвар өмсөгчийн карьераа дуусгаж, одоо телевизийн хөтлөгч, жүжигчинээр ажиллаж байгаа аж.

Женнифер Лопес, 50 настай

Тэр 20 жилийн өмнө ч ийм үзэсгэлэн төгөлдөр байсан, өнөөдөр ч тэр хэвээрээ. Түүний төгс төгөлдөр биеийн нууц нь ердөө л тууштай дасгал хөдөлгөөн юм. Тэрээр өдөр бүр фитнесээр хичээллэж, арьсаа чангалж, улам бүр жавхаажсаар байна.

Наоми Кэмпбелл, 50 настай

Кэмпбелл нь 90-ээд оны домогт топ моделийн нэг. Гэсэн ч өдгөө тэрээр гялалзсан хэвээр байна. Улаан хивсний ёслолд оролцохоо ирэхдээ үзэсгэлэн гоо төрх, үнэлэшгүй тансаг биеэрээ хүн бүрийг алмайруулсаар…

Холле Берри, 53 настай

Жүжигчин бүсгүйн мөнхийн залуу насныс нууц нь идэвхитэй хөдөлгөөн. Тэрээр өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, бичлэгүүдээ инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцдаг. Дасгал хийснээр турж, галбиржиж, эрүүл саруул байх төдийгүй их хөлс гарч арьсыг чийгшүүлснээр үрчлээсээс давхар сэргийлэх юм.

Салма Хайек, 53 настай

Мексикийн алдарт жүжигчин бүсгүйн дүр төрх хэзээ ч хуучирдаггүй. Тэрээр арьс арчилгаандаа маш их анхаарал хандуулж, төрөл бүрийн эмчилгээ хийлгэдэг.

Брук Шилдс, 54 настай

Брук Шилдс “Цэнхэр давалгаа” (1980) кинонд тоглож байхдаа 15 настай байсан бөгөөд тэр цагаас дэлхий нийтийн анхаарлыг татсан. Хэдийн 40 гаруй жил өнгөрсөн ч, түүний гоо үзэсгэлэн гэрэлтсэн хэвээр. Бүсгүй энэ тухайд “Хүн өөртөө арчаатай байхад л өдөр бүр гэрэлтэж чадна” хэмээсэн юм.

Иоланда Хадид, 56 настай

Алдарт загвар өмсөгчид болох Жижи Хадид, Белла Хадид нарын ээж юм чинь энэ зэрэгтэй байхаас өөр яах билээ. Тэрээр охидтойгоо хамт боксоор хичээллэж, йог хийж, залуу насаа хадгалсаар яваа юм.

Вера Вонг, 70 настай

Загвар зохион бүтээгч Вера Вонг өөрийн Инстаграм хуудаснаа гоолиг биеийнхээ зургуудыг хуваалцаж, ёстой л хүмүүсийг цочирдуулсан. 70 настай хүн ийм байж болно гэж үү? Мэдээж боломжтой юм байна. Та ч бас өөртөө арчаатай байж чадвал, залуу насаа мөнх хадгалж болох аж.