Эдгээр зүйлс яагаад ийм өнгөтэй байдаг вэ?

Танд уралдааны спорт машин гэхээр хамгийн түрүүнд ямар өнгө толгойнд тань бууж байна? Мэдээж улаан өнгийн Феррари биздээ. Тэгвэл яагаад заавал өнгийг сонгож машин үйлдвэрлэж хүмүүст танил болгосон юм бол? Үүний хариултыг өнөөдөр та бүхэнд өгөхөөр бэлтгээд байна. Тэдгээр зүйлс, яагаад тийм өнгөтэй байдаг юм бол?

Спорт машин “Ferrari”

“Ferrari” нь Итали машин. Харин яагаад анх улаан өнгийг сонгож, өөрсдийн нэрийн хуудсаа болгосонг хамтдаа олж мэдэцгээе. Нэгдүгээрт улаан өнгө нь хурд хүчийг бэлэгддэг төдийгүй уралдааны машинд хамгийн тохирох өнгө. Хоёрдугаарт Итали морин цэргүүдийн өмсгөл хувцас өн эртнээс улаан өнгөтэй байж ирсэн нь том нөлөө үзүүлсэн гэдэг.

Аяга таваг угаагч пролон

Ихэнх айлуудад шар өнгийн пролон байдаг. Учир нь шар өнгийн пролонийг анх үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дараа нь өөр өөр өнгөөр тусгайлан пролон үйлдвэрлэх болжээ. Пролоны өнгө нь тухайн пролон хэр хатуу болохыг хэлж өгдөг. Улаан өнгө нь хамгийн зөөлөн гадаргатай бөгөөд шилэн эдлэл цэвэрлэх зориулалттай. Хар бол хамгийн хатуу ширүүн бол, зөөлөн байдлын хувьд ногоон дундаж болж ирнэ.

Улаан загалмайн бэлгэ тэмдэг

Дэлхий даяар энэ тэмдэг нь сайн дурын ажил, буяны үйл ажиллагааг илэрхийлдэг. Энэхүү байгууллагыг 1863 онд Швейцарийн бизнесмэн Анри Дунант Солферино дайны дараа байгуулжээ. Тийм ч учраас өөрийн улсын далбааг эсрэгээр төлөөлүүлж, өнгийг өөрчлөн, улаан загалмайн далбааг бүтээсэн байдаг.

Такси

Хэрэв та шар өнгийн машин харах юм бол энэ нь такси гэсэн үг. Энэ дүрэм нь бараг л дэлхийн бүхий л улсад мөрдөгддөг. Гэхдээ энэ бүхэн Баруунд эхэлсэн. Жон Герц энэ уламжлалыг үндэслэгч бөгөөд тэрээр автомашинуудыг шар өнгөөр будаж, 1910 онд Шар Каб таксины компанийг байгуулжээ.

Дэлхийн цагаан туг

Азид анх цагаан тугийг бууж өгөхийн бэлэг тэмдэг болгон ашиглаж эхэлсэн байдаг. Тухайн үед даавууг будаж өнгө оруулах хэцүү байсан учир энгийн цагаан даавууг туг болгон ашигладаг байжээ.

Хөлбөмбөгийн бөмбөг

Эхэндээ хөлбөмбөгийн бөмбөгийг арьсаар хийсэн бас бүгд бор өнгөтэй байсан. Удалгүй Адидас компани бөмбөг үйлдвэрлэж эхэлсэн нь дан цулгуй цагаан өнгөтэй байсан аж. Гэвч тухайн үед телевизор хар цагаан өнгөтэй гардаг байсан учир хөлбөмбөгийн тоглолт үзэж байгаа хүмүүс цагаан бөмбөгийг анзаарч харж чадахгүй хүндрэл үүсч байсан. Энэ бүхнийг бодолцож үзээд, хөлбөмбөгийн бөмбөгийг хар цагаан болгосон байна.

Гэрлэн дохио

Гэрлэн дохио яагаад улаан, ногоон, шар гэсэн гурван өнгөнөөс бүрдэлтэй байдгийг тайлбарлаж өгье. Улаан өнгө нь ямар ч цаг агаарт тод харагддаг: хурц нартай, бороотой, манантай үед ч тод харагдана. Үүнээс гадна улаан өнгө нь аль ч улсад хориотой, болохгүй гэх утгыг илэрхийлдэг учир тус өнгийг нэгдүгээрт сонгосон байна. Мэдээж ногоон өнгө бол тайвшруулах увидастай. Харин шар өнгөний тухайд анхааруулах зорилготой юм.

Ариун цэврийн цаас

Ихэнхдээ ариун цэврийн цаас цагаан өнгөтэй байдаг, гэхдээ түүхий хэлбэрээрээ бор өнгөтэй харагддаг байна. Үйлдвэрлэгчид цаас цайруулах хэд хэдэн шалтгаантай байдаг. Гол нь – цагаан өнгө нь цэвэршилттэй холбоотой бөгөөд хүрнээс илүү байгалийн харагддаг. Нэмж дурдахад цайруулах явцад модны эслэгийг нягт болгодог лигнин полимер арилдаг. Лигнин арилгах нь өнхрүүлэх хугацааг уртасгадаг тул агуулахад удаан хадгалагдаж, тавиур дээр зарагдах боломжтой болгодог байна.

Машины дугуй

Дугуй үйлдвэрлэхэд ашигладаг резин нь үнэндээ цагаан өнгөтэй боловч дугуйны ашиглалтын хугацааг уртасгахын тулд нүүрстөрөгчийн хар өнгийг нэмж өгдөг. Нүүрстөрөгчийн хар өнгөтэй дугуй нь бат бөх байж, хэт ягаан туяанаас хамгаалдаг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!