Алимны цууг ахуй амьдралдаа ашигтай байдлаар хэрэглэх +20 аргууд

Алимны цууны ашиг тусын талаар хэр ихийг мэдэх вэ? Бид үүнийг хөргөгчиндөө байлгаж, хаа нэг салат амтлахаас өөрөөр хэрэглэдэггүй нь харамсалтай. Учир нь үүнийг амьдралд ашигтайгаар хэрэглэж болох маш олон арга байх аж. Та бүхэндээ тэр олон аргуудаас цухасхан хэдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Гоо сайханд алимны цууг ашиглах нь

  • Алимны цуунд агуулагдах хүчил нь хуйхан дээр ургадаг хаг үүсгэдэг мөөгөнцөртэй тэмцдэг. Та хагнаас салахыг хүсвэл ижил хэмжээтэй алимны цуу болон усыг хольж бэлтгээд, шүршигч саванд хийнэ. Үүнийгээ үс рүүгээ цацаж, 15 минутын дараа усаар үсээ зайлна.
  • Алимны цуу нь таны арьсны рН балансыг зохицуулж, эрүүл харагдуулах болно. 1:2 алимны цуу болон усыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ хөвөнд шингээж арьсаа арчиарай.
  • Хэрэв та гоо сайхны бүтээгдэхүүний химийн бодисоос зайлсхийх гэж байгаа бол өдөр тутамдаа хөлс дарагчийг алимны цуугаар солиорой. Алимны цууг хөвөнд шингээж, сугаа арчиж болох бөгөөд энэ нь бактерийг устгаж, таагүй үнэрийг дарна.

  • Нэг халбага алимны цууг нэг аяга устай хольж, үүнийг ам зайлагч болгон ашиглаарай. Хэрэв шүд тань шарласан бол цуугаа шүдэндээ түрхэж, дараа нь усаар зайлна. Алимны цуунд агуулагдах хүчил нь шүдний пааланд хортой нөлөө үзүүлдэг тул үүнийг хэт олон удаа хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй.
  • 2 халбага алимны цууг, 1 аяга усанд хийж уусгана. Үүгээр үсээ зайлж, илүү гялалзсан үстэй болоорой
  • Хумсны будаг түрхэхээсээ өмнө алимны цуугаар хумсаа арчиарай. Энэ нь таны маникюрыг илүү урт хугацаанд хадгалах болно.

  • Алимны цууны тусламжтайгаар сахлын тонгорогны толбыг арилгаж болно. Асуудалтай хэсэгтээ алимны цуунаас түрхэж хатаана. Дараа нь усаар зайлж угаагаарай.
  • 1 эсвэл 2 аяга алимны цууг ваннтай усандаа хийгээрэй. Хүчил, эрдэс бодис, витамин нь хоргүйжүүлэх үйлчилгээтэй бөгөөд өөрийн дуртай эфирийн тосны хэдэн дусал нэмж хийснээр арьсыг тайвшруулна.
  • Нүүрний будалтыг арилгахын тулд алимны цууг кокосын тостой хамт хэрэглээрэй. Алимны цуу нь таны нүх сүвийг цэвэрлээд зогсохгүй пробиотик эмчилгээний ачаар арьсыг тань тэжээх болно.

Эрүүл мэндэд алимны цууг ашиглах нь

  • Алимны цуу нь үнэр үүсгэдэг бактерийг устгадаг тул хөлний таагүй үнэрээс салахад том тус хүргэнэ. Үүнийг алчууранд шингээгээд хөлөө арчиж болох юм.
  • Алимны цуу нь бактерийн эсрэг шинж чанартай бөгөөд хэрэв хоолой тань өвдвөл энэ танд тус болно. Нэг халбага алимны цуу, 2 халбага зөгийн балыг аягатай бүлээн усанд хийж хутгаад уугаарай.

  • Наранд түлэгдсэн арьсыг эмчлэхэд алимны цуу туслана. Үүнийг устай хольж шингэлээд, түлэгдсэн хэсэгтээ түрхэж, арчиарай.
  • Алимны цуу нь загатнасан, цочроосон арьсанд сайн эм болдог. Хөвөнд хэдэн дусал алимны цуу шингээж, асуудалтай хэсэг дээрээ тавь.
  • Алимны цууг усаар шингэлж ууснаар алимны цуунд агуулагддаг цууны хүчлийн ачаар жингээ хасахад тусална.

Ахуйн нөхцөлд алимны цууг ашиглах нь

  • Алимны цуу бол бохирдсон шүршүүрийн толгойг цэвэрлэх гайхалтай байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Хуванцар уутыг алимны цуугаар дүүргээд, шүршүүрийн толгойг боож, хэдэн цаг байлгана.
  • Алимны цууг угаалгын нунтаг болгон ашиглаж болно. Энэ нь цэвэр байгалийн гаралтай бөгөөд угаалгын нунтаг болон зөөлрүүлэгч байдлаар ажилладаг. Угааж байгаа хувцсандаа алимны цуу нэмж хийхэд хангалттай.

  • Ижил хэмжээтэй ус болон алимны цууг хольж бэлтгээд, шүршигч саванд хийнэ. Үүнийгээ цэвэрлэж гэж байгаа тавилга, эд зүйлс рүү цацаж, алчуураар арчиарай. Таны эд зүйлс, тавилгыг гялалзуулж, өнгө оруулах болно.
  • Хөгц, мөөгөнцрийг арилгахдаа алимны цууг ашигла. Алимны цууг хөгцтэй, мөөгөнцөртэй хэсэг рүү цацаж орхиход л хангалттай.

  • Угаалгын өрөөний эсвэл гал тогооны угаалтуурын бөглөөг гаргахын тулд хүнсний сода болон алимны цууг ашиглана. Ус зайлуулах хоолой руу ½ аяга хүнсний сода цацаж, 1-2 аяга алимны цуу нэмнэ. Хэдэн минут байлгасны дараа усаар зайлна. Сода болон цууны хольцоос үүссэн ‘галт уул’ эффект нь бөглөрөлтийг арилгах болно.

  • Өнгөө алдсан алт, мөнгөн эдлэлээ алимны цуугаар цэвэрлээрэй. Алимны цуунд үнэт эдлэлээ хийгээд 15 минут байлгаад гаргана. Дараа нь арчиад үзээрэй. Өнгө нь сэргэсэн байх болно.

Гал тогоонд алимны цууг ашиглах нь

  • Мэдээж алимны цуугаар салат амталж болно.
  • Чанаж байгаа өндгөнд алимны цуу нэмээд хийчих. Ингэснээр чанасан өндгийг хальслахад илүү хялбар байх аж.

  • Жимс болон хүнсний ногоог шинээр нь удаан хадгалахын тулд алимны цуугаар зайлж байгаарай. Аяга усанд нэг халбага алимны цуу хийж хольно. Үүндээ жимс, ногоогоо хийж, 5 минут байлгаад гаргаж авна.