Моодноос гарч, хоцрогдсон нүүр будалтууд

Эмэгтэйчүүд нүүрээ будахад хэдэн цагийг зарцуулж, амьдралынхаа алт шиг цаг хугацааг үрж байдаг бол? Өглөө эртлэн босч, толины өмнө суусаар, цайгаа ч ууж амжилгүй ажилдаа гарч явна. Өдөр бүр будалт гоё болно гэж үгүй. Хоёр хөмсгөө ижил буруу будах, суурь барзайх, контураа далий зурах гээд л нүүрээ угаагаад ахиад будаж эхлэх тохиолдлууд маш олон тохионо. Гэхдээ танд дуулгах сайхан мэдээ байна. Одооноос бид нүүр будалтыг хүндээр хийж, хамаг цагаа гарздах хэрэггүй болжээ. Өнөөдөр та бүхэндээ моодноос гарч хоцрогдоод байгаа нүүр будалтыг танилцуулж байна.

Хэт зузаан суурь

Сууриа хэт зузаан тавьж, гэрэл сүүдэр гүн өгч, хацрын ясаа тодруулах гэхчлэн төгс суурь тавилт хэдийн хоцрогджээ. Энэ нь арьсыг хэтэрхий барзгар харагдуулах төдийгүй натурал төрхийг үгүй хийнэ. Үүний оронд сууриа хөнгөн тавьж, илүү цэвэрхэн харагдахыг хүсэх хүмүүс олширчээ.

Матте уруулын будаг

Өнгөрсөн он жилүүдэд матте уруулын будаг үнэхээр хүчийг авсан. Гэхдээ энэ жил тус будалтаас хүмүүс татгалзаж байна. Үүнээс илүүтэй гялалзсан, дур булаам будалт таны уруулыг чимэх болно.

Гүн сүүдэр

Нүүрнийхээ бүтцийг зөв харагдуулах гэж сүүдэр тавьсаар байна уу? Тийм бол одооноос сүүдрээ багасгаж, оронд нь хөнгөн хацар тавьж байгаарай. Зөөлөн дулаахан хийгээд үзэсгэлэнтэй төрхийг бүтээх болно.

Дээд доод сормуусаа хамт будах

Өөр нэг алдаа бол дээд доод сормуусаа хэт их будах юм. Будалттай сормуус таатай харагддаг цаг хугацаа ард хоцорчээ. Орчин үеийн нүүр будалтанд та сормуусаа будахгүй байсан ч болох юм.

Хар өнгийн контур

Үргэлж хар өнгөөр будах уйтгартай биш гэж үү? Орчин үеийн охид бүсгүйчүүд маань их сонирхолтой, өвөрмөц, шинэлэг болсон учир эгэл жирийн хар өнгө биш, өөр өнгүүдийг туршиж контур зурах болсон.