Нэг даашинзаараа нэлээн олон удаа гоёж, загварыг нь багахан өөрчлөөд дахиад өмсдөг хааны гэр бүлийнхэн

Эмэгтэй хүн бүр бага байхдаа гүнж болоод, өдөрт 5 удаа даашинзаа солихыг хүсдэг байсан биз дээ. Тэгвэл бодит амьдрал дээр хатан хааны гэр бүлийнхэн хувцсаа хэрхэн тохируулж өмсдөг бол? Хүн бүр л тэднийг нэг өмссөн хувцсаа ахин өмсдөггүй байх гэж боддог ч, бодит байдал дээр эсрэгээрээ байх аж. Тэд нэг даашинзаа хэд хэдэн удаа өмсөж, олны нүдэнд өртсөн байдаг. Тэгвэл хамтдаа үүнийг дэлгэрүүлж мэдэж авцгаая.

Диана гүнж нь энэхүү даашинзаа анх 1987 онд өмсөж, олны өмнө гарч байсан бол, 2 жилийн дараа даашинзныхаа ханцуй хэсгийг өөрчлөн, дахин өмсөж байжээ.

1987 оны 2-р сард гүнж Португалид зочлохдоо эрээн даашинз дээр хар хүрэм өмссөн байв. Харин тус оны 5 сард Каннын кино наадамд оролцохдоо өнөөх даашинзаа цагаан хүрэмтэй хослуулан өмссөн байжээ.

1985 онд Диана гүнжийн зүүсэн гоёмсог хилэн чокер хүн бүрийн анхаарлыг татаж байв. Гэтэл жилийн дараа гэхэд тэрээр өнөөх чокероо толгойн гоёл болгон зүүсээр, олны өмнө гарч ирж байсан аж.

Диана гүнжийн бэр эгч болох гүнж Анна нь үргэлж албаны, ихэмсэг дүр төрхийг хувцасладаг. Харин 1983 онд өмсөж байсан цайвар өнгөтэй хүрмээ, 2015 онд ахин өмсөж олны өмнө гарсан нь үнэхээр гайхшрал төрүүлсэн билээ.

Нидерландын хатан хаан Максим 2014 онд баярын арга хэмжээнд оролцохдоо сонирхолтой хар хөх өнгийн даашинзыг сонгож өмссөн. 2016 онд тэрээр даашинзныхаа дээд хэсгийг өөрчилсөн байдалтайгаар ахин өмсчээ.

II Элизабет хатан хаан нэг хувцсаа хэд хэдэн удаа өмсөхдөө санаа зовдоггүй. Тэрээр 2015 онд өмсөж байсан ягаан хүрмээ 2 жилийн дараа ч өмссөөр байсан.

Гүнгийн авхай Кейт Миддлетон нь нэг хувцсаа хоёроос гурван удаа өмсдөг гэдгээрээ алдартай. Тэрээр анх энэхүү ногоон даашинзыг 2012 онд өмсөж байсан бол, жилийн дараа гэхэд ахин өмссөөр гарч ирсэн.

Тэр бүү хэл тэрээр ээжийнхээ даашинзыг хүртэл зээлж өмсөх нь бий. Ээж нь 2010 онд өмсөж байсан даашинзыг авхай 2 жилийн дараа ахин өмсөж байсан.

2017 онд Кейт “Alexander McQueen”-ий мөр нь ил гарсан даашинзыг өмсөж байсан бол, 2 жилийн дараа даашинзаа засварлаж, мөр залгаад өмссөн байдаг.

Энэхүү даашинзыг Кейт 2012 онд Малайзад зочлохдоо анх өмсөж байсан бөгөөд тус оны 2 сард BAFTA шагнал гардуулах ёслолд очихдоо даашинзны ханцуй, мөр хэсгийг засварлаж, ахин өмсөж ирсэн байна.