Бидний бүх л насаараа буруу идсээр ирсэн хоол хүнс

Бүх зүйлс заавартайгаа ирдэг бол бид амьдралд алдахгүй, буруу алхахгүй амьдрах байх даа. Гэвч тийм биш учир өдөр бүр суралцаж, нэг алдаагаа хоёр давтахгүйг хичээж явах нь амьдралын жам. Өнөөдөр та бүхэндээ хүн бүрийн хоол хүнс идэхдээ гаргадаг жижиг алдаануудыг хэлж өгөхөөр бэлтгээд байна. Хамтдаа эдгээр хоол хүнсийг ямар аргаар, хэрхэн зөв идэхийг мэдэж авцгаая.

Үрлэн улаан лооль

Үрлэн улаан лоолийг хэрчихэд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл цагаа хэмнэж, нервээ барахгүйгээр үүнийг хялбархан хэрчих арга байна. Тавгаа доош харуулаад, дээр улаан лоолио тавьж байрлуулаад, үүнийгээ өөр нэг тавгаа таглаж тавь. Одоо тавгаа хөнгөн дарж байгаад, хурц иртэй хутгаар улаан лоолио голоор нь хэрчээрэй.

Киви

Кивиг хальслах хэцүү байдаг учир заавал хальслах шаардлагүй. Оронд нь голоор нь хэрчиж хоёр хуваагаад, халбагаар дотор хэсгийг нь авчихаж болох юм.

Мандарин

Одооноос эхлээд энэ аргаар амтат, шүүслэг мандаринаа хальсалж байгаарай.

Анар жимс

Ихэнх хүмүүс анар жимсийг хэрхэн арилгаж идэх учраа олдоггүй. Тэгвэл танд зааврыг хүргэе. Эхлээд орой хэсгийг хэрчиж авна. Дараа нь тал бүр рүү нь зүсч цуулаад, дараа нь орой дээрээс хэдэн тал руу нь гараараа татаж нээгээрэй.

Авокадо

Кивитэй нэгэн адил та энэхүү жимсийг халбагаар идэж байгаарай. Гар бохирдуулахгүй, гарт наалдахгүй тун амар хялбар байх болно.

Торхтой зайрмаг

Зайрмагны машинаас зайрмаг авч идэхэд торхон дээр танд мөхөөлдөс тавьж өгдөг шүү дээ. Харин зайрмагаа идэж ч амжаагүй байхад урсаж хайлаад, хамаг амттай нь торхны ёроол хэсэг рүү орчихдог. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд та зайрмагны печень буюу торхонд нэг ширхэг хөөсөн чихэр хийсний дараа зайрмагаа тавиулаарай. Ингэснээр таны зайрмаг хайлсан ч, ёроол руу урсаж ороод идэхийн аргагүй болохгүй.

Лайм жимс

Энэхүү аргыг ашиглаж, лайм жимсний шүүсийг гаргаж байгаарай.