Хайр хамгийн жижиг зүйлээс мэдрэгддэг

БНСУ-ын уран бүтээлч “Пууунг” нь хайр хамгийн жижиг зүйлээс мэдрэгддэг сэдэвтэй комик зургууд зурж, олон нийтэд дэлгэсэн нь маш том шуугиан тарьсан. Хүн бүр эдгээр зургуудад уярч дурлаж, хайрлахын сайхныг, хайр энгийн байх тусмаа хэчнээн үнэ цэнэтэй, дулаахан болохыг мэдэрсэн тухайгаа цахим сүлжээнд хуваалцсан. Тэгвэл одоо та бүхэндээ ч бас тэр энгийн боловч хүчирхэг хайрыг мэдрүүлэх зургуудыг хуваалцаж байна.

Ямар ч шалтгаангүйгээр нэг нэгэндээ дулаан тэврэлт бэлэглэнэ

Хэвтэж байхад нь дулаан хөнжлөөр хучиж өгнө

Чанга гэгч нь тэврэлдээд бүхнийг умартан унтана

Хамтдаа хоолоо хийнэ

Орой болтол кино үзэж сууна

Хамтдаа зүгээр л юу ч хийхгүй сууцгаана

Нэгнийхээ мөрийг дэрлээд амар тайван унтана

Хамт авахуулсан зургуудаа үзэж, чанга чанга инээлдэнэ

Халамжаар нэгнээ үл дутаана

Нэгнийхээ хамгийн тухтай, хамгийн дулаахан газар нь болж өгнө

Гэнэтийн бэлэг барьна

Духан дээр нь зөөлөн үнсээд хайр бэлэглэнэ

Муураа хамт усанд оруулна

Эвсэлгүй ч гэлээ хамтдаа хамгийн сайнаараа бас тэнэгээрээ бүжиглэнэ

Өглөө бүр хамт шүдээ угаана

Нэг нэгнийхээ авсан зайрмагнаас амсаад, гудамжаар хамт зугаална

Амттай хоол нэгэндээ бэлтгэж өгнө

Үргэлж бие биедээ тусламжийн гараа сунгана

Үргэлж биесээ л бодно

Хамтдаа дуулж…

Биесээ хайрлаж амьдарна