Дэлхийн эргэн тойрон дахь хүмүүсийн амьдардаг сууц ямар байдаг бол?

Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ачаар дэлхийн улс орнуудын хүмүүс амьдардаг байр сууц ямар харагддаг талаар ерөнхий ойлголттой болсон. Гэхдээ бидний дэлгэцээр харсан зүйлс бодит байдлаас бага зэрэг өөр байх нь бий. Бид хэдэн улс орныг сонгож, тухайн улсын хүмүүсийн амьдардаг сууц голцуу ямар байдаг талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Япон

Токио бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй, хүн ам шигүү суурьшсан хотуудын нэг юм. Тийм ч учраас зөвхөн чинээлэг хүмүүс л том орон сууцтай болох боломжтой учир япончуудын дийлэнх нь жижигхэн орон сууцанд амьдардаг.

Ихэвчлэн нэг өрөө жижиг сууцанд амьдрах бөгөөд үүндээ унтаж идэж, ажиллаж хичээллэнэ. Хэдийгээр өрөө нь жижигхэн боловч гэрэлтүүлэг сайтай учир цэлгэр харагддаг.

Энэ жижигхэн шар хаалганы цаана гал тогоо, угаалтуур гээд бүх зүйлсийг багтааж чаджээ. Бага зайнд их зүйлсийг донжийг нь олоод цэвэрхэн байрлуулсан байдаг.

Испани

Ихэнх испаничууд орон сууцны хороололд амьдрахыг илүүд үздэг. Испанийн аль ч хотод байдаг ердийн орон сууцны хороолол иймэрхүү байна.

Ихэнх испани орон сууцууд цагаан хана, чулуун шалтай байдаг. Эдгээр дотоод элементүүд нь зуны халуун өдрүүдийг даван гарахад тусалдаг. Гэхдээ өвлийн улиралд сууцны халаалт муу тул хүмүүс гэрээ дулаан байлгахын тулд цахилгаан халаагуур ашигладаг байна.

Хоолоо ихэвчлэн зочны өрөөндөө иддэг. Испанийн орон сууцнууд том гал тогоотой байх хандлагатай байдаг.

Швед

Шведэд ердийн орон сууцны хороолол иймэрхүү харагддаг.

Шведийн амьдралын хэв маягийн нэг онцлог шинж нь подвалын талбайг ухаалаг ашиглах явдал юм. Хүмүүс дугуйгаа хадгалах, угаалгын газар болгох, заримдаа бүр үүнийг заал болгон ашигладаг.

Орон сууц бүр тус тусын подвалтай бөгөөд үүнд оршин суугчид өөрийн шүүгээг эзэмшдэг. Оршин суугчид тэдгээрийг зуны дугуй, цана, чемодан болон бусад улирлын чанартай эд зүйлсээ хадгалахад ашигладаг байна. Мөн айл бүр тагтаа засч янзлан, амарч тухлах газар болгодог.

Цагаан хана, цагаан тавилга нь дэлхийд алдартай Скандинавын загварын ердийн шинж тэмдэг юм.

Их Британи

Ихэнх англичууд олон давхар байшинд амьдрахаас зайлсхийж, хотын захад байшинд амьдрахыг илүүд үздэг байна.

Өрөө бүрт хивс, овжуур, хилэн хөнжил, мэдээж задгай зуух зэрэг байх нь Их Британийн ихэнх байшингийн өнгө төрх юм. Мөн Их Британийн угаалтуур дээрх усны цорго нь тусдаа халуун, хүйтэн гойждог нь хамгийн сонирхолтой бас өвөрмөц зүйл байж болно.

Англичууд гэрээ хамгийн тав тухтай байлгахыг хичээдэг.

Өмнөд Солонгос

БНСУ-ын хүн амын 80 гаруй хувь нь олон давхар байшинд амьдардаг. БНСУ-ын орон сууцны хорооллын нэг онцлог шинж бол алс холоос харагдаж байгаа асар том барилгын дугаар юм.

Орон сууцны хаалга нь ихэвчлэн маш жижиг (нэг метр өргөн) байдаг. Коридор, заал гэж байхгүй учир гэрт орсон даруйд бүх өрөө, гал тогоо нүдний өмнө ил харагдана.

Солонгос дахь орон сууцнууд ихэвчлэн жижиг хэмжээтэй байдаг. Гэсэн хэдий ч том цонхны ачаар өрөөнүүд гэрэлтэй, цэлгэр харагддаг. Байр сууцнууд маш өндөр үнэтэй тул ихэнх хүмүүс байр түрээслэж амьдардаг байна.

Австрали

Австраличууд хувийн байшинд амьдрах сонирхолтой байдаг боловч хүн амын ихэнх нь орон сууцанд амьдардаг.

Ихэнх Австраличууд гурван унтлагын өрөө бүхий том байшинд амьдардаг. Энэ улсад байшингийн дундаж хэмжээ 80-120 хавтгай дөрвөлжин метр байх аж. Унтлагын өрөөнөөс гадна ердийн байшинд зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөө, хоёр бие засах өрөө, гарааш байдаг. Зарим айлууд угаалгын өрөө, бас нэг зочны өрөөтэй. Бүх хаалга нь ихэвчлэн шилээр хийгдсэн байна.

Энэтхэг

Хэрэв гэр бүл харьцангуй хөрөнгөтэй бол олон өрөөтэй том байшинтай болно. Ийм байшин нь ихэвчлэн хоёр давхар өндөр, том арын хашаатай байдаг.

Энэтхэгийн барилгын дотоод засал чимэглэл нь орчин үеийн барууны болон дорнын хэв маягийн холимог байдаг. Доод давхар нь ихэвчлэн агуулахууд, амбаарууд байдаг бол хоёр давхарт зочдыг хүлээж авах ёслолын өрөө байх аж.

Куба

Кубад байшингууд нь ихэвчлэн бетонон материалаар хийгдсэн бөгөөд 1, 2 давхар байдаг. Ихэнх байшин нь шилэн цонхгүй байх бөгөөд оронд нь хүмүүс модон эсвэл металл хаалга ашигладаг.

Хэрэв та Гавана дахь байшинд (ялангуяа нийслэлийн төв хэсэгт) байшинд орвол дотоод засал нь ямар үзэсгэлэнтэй болохыг хараад гайхах болно. Колоничлолын хэв маягаар баригдсан, өндөр тааз, эртний тавилга бүхий эдгээр байшингууд жинхэнэ урлагийн бүтээлүүд шиг санагдна.

АНУ

АНУ-д нэг хүнд ногдох дундаж давхаргын индекс нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд энэ нь Америкийн ердийн орон сууц үнэхээр том гэсэн үг юм. Худалдах гэж байгаа байшинд амьдрахад хэрэгтэй бүх зүйл байдаг: бүх өрөөний хивс, угаалгын өрөө, гал тогооны хэрэгсэл.

Энд гол дүрэм бол байшин доторх унтлагын өрөө, угаалгын өрөөний тоо тэнцүү байх ёстой. Зарим байшинд унтлагын өрөө бүр нь тусгай ханын хувцасны шүүгээтэй байдаг.

Америкийн байшингийн дизайны үзэл баримтлалын онцлог шинж чанар нь дотоод засал нь тохь тухтай, үнэтэй харагдах ёстой гэсэн үг юм. Ихэнх байшингуудын загвар нь зочдыг байшингийн урд хэсэгт (ихэвчлэн хамгийн үзэсгэлэнтэй харагддаг) байрлуулах, унтлагын өрөөг хаалганаас аль болох хол байлгах зохион байгуулалттай байдаг.