Алдартнуудын тухай хүмүүсийн мэддэггүй хачирхалтай баримтууд

Алдартай хүмүүсийн амьдрал үргэлж олны нүдний өмнө ил байдаг. Гэвч бидэнд мэдэгдээгүй нууц гэж тэдэнд олон байх аж. Үүнийг нууц гэж нэрлэх нь бага зэрэг зөрж мэдэх юм. Учир нь эдгээрийг тэд нуугаагүй боловч мэддэг хүн тун цөөхөн юм. Тэгвэл таны амьдралд тус болох хэрэгтэй мэдээлэл биш ч гэлээ, тархийг тань амраах алдартнуудын тухай сонирхолтой баримтыг хүргэе.

Альберт Эйнштейн

Бүх цаг үеийн хамгийн алдартай болоод ухаалаг физикчдийн нэг болох Альберт Эйнштейн нь өдөрт 10 цаг унтдаг байжээ. Их унтах нь тархинд сайнаар нөлөөлж, гүйлгээ ухааны хурдыг нэмэгдүүлдэг аж.

Элвис Пресли

Rock&Roll-ийн хаан гэгддэг алдарт дуучин Элвис Пресли нь АНУ-ын ерөнхийлөгчид асан Абрахам Линкольн болон Жимми Картер нартай холын хамаатан гэнэ.

Тейлор Свифт

Алдар нэр нь олонд түгэж яваа үзэсгэлэнтэй дуучин бүсгүй нь бага насаа зул сарын модны фермэнд өнгөрүүлсэн гэдэг. Тэрээр хүүхэд насныхаа тэр үеийг дурсан ярих тун дуртай бөгөөд яг л үлгэрийн орон шиг байсан хэмээн санагалздаг.

Майкл Би Жордан

Халуухан болоод чадварлаг жүжигчин залуу нь харагдаж байгаагаасаа тун ч өөр сонирхолтой нэгэн. Тэрээр одоо болтол аав ээжтэйгээ хамт амьдардаг гэх бөгөөд анимегийн хорхойтон аж. Чөлөөт цагаа анеми үзэж өнгөрүүлдэг төдийгүй энэ тухайгаа бусадтай хуваалцаж ярилцахаар 2 хувийн сошиал хаяг нээсэн байдаг. Тус хаягаараа өөр бусад ижил сонирхолтой хүмүүстэй ярилцаж, мэдээлэл авч, санал бодлоо хуваалцдаг аж.

Киану Ривз

Амьдралын өвөрмөц хэв маяг, дэндүү энгийн байдал нь алдартай жүжигчин залууг чимдэг. Харин түүний хувь тавилан анхнаасаа л урлагт орох ёстой байсан мэт. Түүнийг бага байхад гэрт нь домогт рок стар Алис Күүпэр ирж, ээжээр нь хувцас урлуулдаг байсан гэнэ.

Софи Төрнер

GOT-ийн од бүсгүй нь үглэхдээ тааруу ч гэлээ, битбокс хийхдээ тун ч чадварлаг гэнэ шүү. Түүний ойр дотныхон нь жүжигчин бүсгүйг битбоксийн тэмцээнд ороход ч түрүүлж чадахуйц авъяастай гэж дүгнэдэг байна.

Барак Обама

АНУ-ийн ерөнхийлөгч асан Барак Обама нь алдарт Харри Поттер цувралын үнэнч фен аж. Тэрээр бүх цуврал номыг ганц ч мөр үлдээлгүй уншиж дуусгасан гэдэг.

Двейн Жонсон

Хүдэр чийрэг биетэй, хүч чадалтай жүжигчин залуу удмаа дагасан бололтой. Учир нь түүний гэр бүл бөхийн удамтай гэх бөгөөд эмээ нь анхны эмэгтэй бөхчүүдийн нэг гэгддэг байна.

Леанордо Ди Каприо

Түүний нэр нь мэдээж алдартай зураач Леонардо Да Винчигийнхтэй ижил. Гэхдээ энэ нь санаандгүй тохиолдол биш юм. Жүжигчин залуугийн ээж нь Леонардо Да Винчигийн зургийг үзэж байхад, Леонардо Ди Каприо анх удаа гэдсэндээ хөдөлсөн бөгөөд ээж нь үүнийг билэгшээж, хүүдээ алдартны нэрийг хайрласан байна.

Анжелина Жоли

Үзэсгэлэн төгс бүрдсэн жүжигчин бүсгүй бага байхдаа хар шид, домын зүйлсэд дурлаж, харанхуй ертөнцийг ихэд сонирхдог байжээ. Тийм учраас том болоод оршуулах ёслол найруулагч, зохион байгуулагч болно хэмээн боддог байсан гэнэ.

Ариана Гранде

Ид мандаж яваа дуучин бүсгүй нэрийг “Felix the cat” хүүхэлдэйн киноны Ориана гүнжийн нэрнээс санаа авч өгч байжээ. Хамгийн хачирхалтай нь мууртай найзладаг тус гүнжийн нэрээр нэрлэгдсэн дуучин бүсгүй нь муурны харшилтай аж.