Алдартнууд нэг нэгнээ дуурайн хувцасладаг: Тэдний хэнд илүү зохиж байгааг шийдэж чадахгүй нь

Зарим дэлхийн алдартнууд өөрсдийн дүр төрхөө онцгой содон байлгахын тулд бүхэл бүтэн багаар нь хүмүүсийг хөлсөлж, өөрийн стиллийг хариуцуулдаг. Гэвч бүх алдартнууд бусдаас өөр содон байж, шинэ имидж бүрдүүлэхийг хүсдэггүй бололтой. Тэд бусад оддын хувцсыг дуурайн, адилхан загвартай, нэг брэндийн даашинзаар гоёх нь түгээмэл үзэгдэл болжээ. Харин тэдний хэнд нь илүү зохиж байна гэх асуулт урган гарч ирж байгаа юм. Та өөрийн дүгнэлтээ бидэнтэй хуваалцаарай.

Кейт Миддлтон болон Кэйтлин Женнер

2015 онд Кэйтлин Женнер бусдын нүднээс нуугдахаа болихоор шийдэн тансаг даашинз өмсөн, олны өмнө гарах болсон. Ингэхдээ тэрээр 2011 онд гүнгийн авхай Кейт Миддлетоны өмсөж байсан цэнхэр даашинзтай төстэй байсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв.

Рианна болон Рита Ора 

Рита Ораг шоу бизнест хөл тавьсан цагаас эхлэн, түүнийг хүмүүс Рианнатай харьцуулж, адилтгах болсон. Тэр ч утгаараа зөрүүд Рита улам бүр Рианнаг дуурайж, ижил төстэй хувцас ихээр өмсдөг. Үүний нэгээхэн жишээ бол энэхүү даашинз юм.

Наоми Кэмпбелл болон Ким Кардашиан

Ким Кардашиан бол өөрийн сонин содон хувцаслалтаар олны нүдийг орой дээр нь гаргадаг төрлийн хүн. Тэгвэл тэрээр 2019 онд арга хэмжээнд оролцохдоо загвар өмсөгч Наоми Кэмпбеллийн 1991 онд өмсөж шуугиан тарьж байсан ирвэсийн хувцсыг дуурайлган өмссөн билээ.

Мадонна болон Леди Гага 

2011 онд Леди Гагагийн гаргасан “Born This Way” дуу нь Мадоннагийн “Express Yourself” дуутай тун ижил байсан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Тэгвэл Леди Гагагийн Мадоннатай нэр холбогддог зүйлс нь үүгээр дуусахгүй. Тэрээр тайзан дээр гарч ирсэн цагаасаа л өвөрмөц өнгө төрх, сонин содон байдлаараа Мадоннатай төстэй байсан төдийгүй хэд хэдэн удаа түүнтэй ижил хувцаслаж тайз, улаан хивсэн дээр гарч байсан.

Мэрайя Кэри болон Ариана Гранде

Ариана Гранде нь өөрийн шүтээн болох Мэрайя Кэригийн гүйцэтгэл, хөгжмийн хэв маяг, зан төрх, дүр байдал гээд бүгдийг нь дуурайдаг. Тэр үүнийгээ нуухыг ч оролддоггүй. Ялангуяа анх урлагт хөл тавихдаа л Мэрайягаас бүхнийг суралцдаг тухайгаа байнга ярьдаг байсан бол, одоо тэр хэдийн өөрийн хэв маягийг олж, дэлхий нийтийг шуугиулаад байгаа билээ.

Ким Кардашиан болон Кайли Женнер

Дүү нар угаасаа л эгчийгээ дуурайж хувцаслах дуртай байдаг шүү дээ. Кардашианы эгч дүүс ч бас энэ дүрмээс зугтсангүй. Ялангуяа Кайли Женнер эгч болох Кимийн хувцаслалтыг хуулбарлаж, өөрийн стилиэ олж авсан гэхэд хол зөрөхгүй л болов уу? Бүр тэд нэг хувцсаа ээлжилж өмсдөг мэт л адилхан хувцастай зургууд олон байдаг.

Диана гүнж болон Кейт Миддлтон

Зарим алдартнууд Кейт Миддлтоны хэв маягаас үлгэр дууриалал авдаг бол, гүнгийн авхай өөрөө хадам ээж болох Диана гүнжийн хувцаслалтаас санаа авдаг байна. Диана гүнжийн дүр төрхтэй ижил төстэй олон тооны хувцсыг Кейт өмсөж байсан билээ.

Анжелина Жоли болон Женнифер Энистон

Брэд Питтийн хуучин эхнэрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд байнга харьцуулдаг.  Хүмүүс Жолигийн хувцасны зарим нь Анистоны дүр төрхтэй ижил төстэй байгааг онцолдог. Тэр тусмаа Анжелина 2012 онд Оскарын наадмын улаан хивсний ёслол дээр өмссөн хар өнгийн даашинз нь 2010 онд олон нийтийн арга хэмжээнд өмссөн Анистоны даашинзыг санагдуулж байв.

Кристина Агилера болон Ким Кардашиан

Ким Кардашян Наоми Кэмпбеллиэс гадна Кристина Агилерагийн шуугиан тарьж байсан хувцаслалтыг сэргээн өөрийн имидж болгох болсон. Харин түүнийг дагаж мянга мянган охид энэхүү стилийг дуурайн хувцаслаж байгаа билээ.