Гэрэл зурагчин залуу Хойд Солонгост насан туршдаа нэвтрэх эрхгүй болохынхоо өмнө амжиж дарсан зургууд

Эрик Лафорге бол дэлхийн өнцөг булан бүрт аялдаг гэрэл зурагчин юм. Зөвхөн Хойд Солонгост гэхэд тэрээр 2008-2012 он хүртэлх хугацаанд нийтдээ 6 удаа очсон байна. Гэрэл зурагчин залуу тус улсын амьдралыг байгаагаар нь гэрэл зургийн хальснаа буулган авч чадсан боловч энэ нь хориотой үйлдэл гэж тооцогдсон.  Ийм шалтгаанаар тэрээр тус улсад ахин нэвтрэх эрхгүй болж, хөөгдөн гарсан байдаг.

Нэг ёсондоо тэрээр өөрийн авсан гэрэл зургуудаа нууж, хаалттай файланд хадгалж, хилээр аюулгүй гарч ирж чадсан бөгөөд хэрэв түүний авсан зургуудыг хилийн хамгаалагчид олж илрүүлсэн бол түүнийг үг дуугүй хорих газар аваачих байсан аж. Ингээд түүний амь насаараа дэнчин тавьж авч чадсан зургуудыг үзэж сонирхоцгооё.

Пхеньян дахь амраг хосууд, 2008 он

Цэрэг эмэгтэйчүүд, Жуче үзэл санааны хөшөөний дэргэд, 2012 он

2015 онд нас бие гүйцсэн эрчүүд дутмаг байсны улмаас эмэгтэйчүүд ч цэрэгт татагдаж эхлэв. 17 нас хүрсэн бүх охид Хойд Солонгосын цэргийн яаманд очиж үзлэгт орох ёстой. Тэдний цэргийн алба хаах хугацаа 7 жил байдаг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүст үзүүлэх үйлчилгээний нөхцөл ижил, мөн адил хэцүү байдаг: цэргийн алба хаагчид хүйтэн саравчинд амьдардаг бөгөөд ихэнх улс орны нэгэн адил хоол тэжээлийн дутагдалд орох нь элбэг тохиолдоно.

Сурагчид Пхеньяны агуу удирдагчдад хүндэтгэл үзүүлэхээр бэлтгэж байна, 2012 он

Пхеньяны метроны станцуудын нэг коридор, 2012 он

Өмнөд Солонгос улстай хил залгаа орших Каэсонг хотын орон сууцны барилга, 2012 он

Хамхин хотын гудамжинд хоол зарж буй эмэгтэйчүүд, 2012 он

Ким Ил Сан ба Ким Чен Илийн хөшөө, Пхеньян хот, 2012

Улаан Трамвай, Пхеньян хот, 2012 он

Кайсон дахь хуучин байшин, 2011 он

Нийтийн тээврийн зогсоол хүртэлх шугам, Пхеньян хот, 2011 он

Камераас зугтахыг хичээх эмэгтэй, Хамхин, 2011 он

Хувцас оёход ашигладаг синтетик даавуу үйлдвэрлэдэг химийн үйлдвэр, Хамхин, 2011 он

 Нүдний үзлэг, Пхеньяны эмнэлэг, 2011 он

Хамтын аж ахуй эрхлэхээр газар тариалангийн ажил хийх гэж байгаа хүүхдүүд, Пхеньян, 2010 он

Зүлэг зулгааж цэвэрлэх цэргүүд, Пхеньян, 2009 он

Тариалангийн талбайн ажилд туслах эмэгтэй цэргүүд, 2008 он

Зам дээр зогссон машин, 2011 он

Чилбасан уулын тосгон, 2010 он

Компьютер дээр ажиллах бүсгүй, Хамхин, 2011 он

Япон тэнгисийн эрэг дээрх хурцадмал байдлаас сэргийлэх өргөст утас, 2008 он