Долоо хоногийн турш хүүгээрээ өмсөх хувцсаа сонгуулсан ээжийн бяцхан туршилт

Бага насны хүүхдүүдийн өмсөх хувцсыг аав ээж нь сонгож өгдөг шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ хүүхдээрээ аав ээж нь хувцсаа сонгуулж өмсвөл ямар байх бол? Үнэхээр сонирхолтой санагдахгүй байна гэж үү? Нэгэн ээж хоёр хүүгийнхээ хамтаар бяцхан туршилт явуулж үзжээ. Ингэхдээ тэрээр хүүхдүүдээрээ 7 хоногийн турш өөрийн өмсөх хувцсыг сонгуулсан байна.

Хоёр хүү ярилцсаны дараа түүний 3 настай хүү Роквелл ээжийнхээ өмсөх хувцсыг 7 хоногийн турш сонгож, нэг ёсондоо ээжийнхээ хувийн стилистээр ажиллах болсон байна.

Эхний өдөр хүү ээждээ саарал урт банзал, дээгүүр нь хар футволк нэмээд хар трико өмсөхийг санал болгосон байна. Хүү бодож бодож цайвар өнгийн өсгийтэй гутлаар ээжийгээ гоёхоор шийджээ. Гадуур нь хөх өнгийн цамц өмсгөөд, шил болон малгай өгч өмсгөсөн байна.

Хоёр дахь өдөр хүү ээждээ цэцгэн хээтэй цэнхэр даашинз өмсгөөд, даашинз нь цэцэгтэй юм чинь адилхан цэцэгтэй оймс өмсөх хэрэгтэй гээд тус оймсыг өгсөн байна. Гадаа бага зэрэг сэрүүхэн байсан тул хүрэм өгөөд, ягаан пүүз өмсгөөд одоо ажилдаа яв ээжээ хэмээж. Ээж хүүгийнхээ сонголтонд үнэхээр сэтгэл хангалуун байсан бөгөөд хүмүүс сонирхон харж байгаа нь тун их анзаарагдаж байсныг дурджээ.

Дараагийн өдөр энгийн микигийн зурагтай футволк, хээтэй өмд нэмээд углааш. Цомхон боловч үнэхээр хөөрхөн хувцаслалт болохыг хүүгийн ээж инстаграм дээрээ нэмж бичсэн байна.

Өдөр бүр адилхан гутал өмсөх албагүй болохыг хүү нь түүнд зааж өгчээ. Тэр хүүгээсээ олон зүйлийг суралцаж байгаа гэсэн шүү.

Хөвгүүдийн ээж Саммер “Энэ өдөр бага зэрэг хэцүү байсан шүү. Надад гурван давхар цамц өмсгөсөн. Бас өнгө нь төстэй боловч өөр өөр гутлууд өмс гэсэн шүү. Гэхдээ надад түүний өөрийнхөөрөө бүхнийг сонгож, өөрийнхөө үзэмжээр зүйлсэд хандаж байгаа нь маш их таалагдсан. Үнэхээр л заавал ижил гутал өмсөх ёстой гэсэн зүйл байхгүй шүү дээ. Магадгүй би дараа нь ч бас ингэж өмсөх байх”.

Ээжийн өмссөн ижил буруу боловч сонирхолтой, өвөрмөц гутал

Ээжийн сэтгэгдэл “Олон ээжүүд надаас үлгэр дууриалал авч, хүүхдээрээ хувцсаа сонгуулж өмсөж байгаад үнэхээр баяртай байна. Энэ бяцхан судалгааг явуулаад олон зүйл ойлгож авлаа. Хувцас бол зүгээр л бидний биеийг халхлах төдий зүйл. Тийм байхад бид үүнд их анхаарал хандуулаад, амьдралдаа бухимдал, стресс нэмээд байдаг мэт. Таныг хайрладаг хүмүүс таныг юу ч өмссөн хайрласаар байх болно.

Харин шүүмжлэгчид, таныг хэзээ унахыг хүлээж байдаг хүмүүс нүдний үзүүрээр харж, шивнэлдэж болох юм. Гэхдээ тэдний бодолд анхаарлаа хандуулж байх цаг бидний энэ богинохон амьдралд байна гэж үү? Магадгүй та ч бас энэ туршилтыг өөр дээрээ хийгээд үзээрэй. Танд юу мэдрэгдэж байгааг бас хуваалцаарай.”

Ямар нэгэн хэв загвар, бусдын зассан замаар алхах гэж баригдалгүй өөрийнхөөрөө байгаарай. Өөрт таалагдсан байдлаар хувцаслаж, хэний ч харцнаас айх хэрэггүй. Танд л сэтгэл ханамжтай байхад бусад зүйлс хамааралгүй болохыг санаарай.