Анжелина Жоли, Брэд Питт нарын хүүхдүүд танигдахын аргагүй том болцгоожээ

Холливуудын алдарт хос болох жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар нь олон хүүхэд үрчилж авсан гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэдний үрчилж авсан хүүхдүүд дунд ази гаралтай, африк гаралтай гээд үндэс угсаа хамаарахгүй олон хүүхэд бий. Тэгвэл хосуудын бяцхан үрс өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бол? Хамтдаа сонирхоцгооё.

Маддокс Чиван

Жоли анхны хүүхдээ Камбожийн Баттамбанг дахь асрамжийн газраас 2002 онд дөнгөж 7 сартай байхад нь өргөж авсан. 4 жилийн дараа түүнийг Брэд Питт өргөж авч, овог нэрээ “Жоли” -оос “Жоли-Питт” болгон өөрчилсөн билээ. Маддокс одоо 18 настай бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Йонсей их сургуульд суралцах болсон.

Пакс Тхиен

Жоли 3 настай Паксыг 2007 онд Вьетнамын Хо Ши Мин хотын өнчин хүүхдийн асрах газраас өргөж авсан. Дараа жил нь Питт хүүг мөн өөрийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд өдгөө тэрээр 16 нас хүрчээ. Пакс гэрэл зураг сонирхдог ба Малефисент кинонд жижигхэн дүр бүтээгээд амжсан байна.

Захара Марли

Захараг Жоли 2005 онд Этиоп улсын Аддис-Абаба дахь өнчин хүүхдийн асрах газраас өргөж авсан бөгөөд тэр үед охин 6 сартай байжээ. Брэд Питт Захараг дараа жил нь нэр дээрээ шилжүүлж авсан. Одоо охин 15 настай бөгөөд супер модель болохыг хүсч мөрөөддөг гэнэ.

Шилох Нувел

Шилох бол Жолигийн төрүүлсэн анхны хүүхэд бөгөөд жүжигчин бүсгүй анхны хүүхдээ эсэн мэнд амаржуулахаар Намиби руу аялж, Сакопмунд гэдэг хотод төрүүлжээ. Шилох нь 14 настай бөгөөд аль хэдийн трансжендер гэдгээ олонд мэдэгдсэн билээ.

Нокс Леон болон Вивьен Марчелин

2008 онд Жоли ихэр хүүхэд төрүүлсэн нь- хүү Нокс, охин Вивиен нар юм. Тэднийг Францын Ницца хотын далайн эргийн эмнэлэгт төрүүлсэн гэдэг. Тэд одоо 11 настай.