Ходоод гэдсийг цэвэрлэж, батга, арьсны үрэвслийг эмчлэх гайхалтай жор

Хүнсний сода бол гоо сайхан болон анагаах ухаанаас эхлээд гэр цэвэрлэх, хоол хийх зэрэг олон салбарт ашиглагддаг. Харин зөгийн балны тухайд бактерийн эсрэг шинж чанартай, хүчтэй антиоксидант төдийгүй төрөл бүрийн витаминаар баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл энэхүү хоёр бүтээгдэхүүнийг хольж хэрэглэх нь танд хоёр төрлийн гайхалтай ач тусыг үзүүлэх аж.

Зөгийн бал, хүнсний соданы хослол нь арьсны асуудал, ялангуяа нүүрний янз бүрийн тууралтыг эмчлэхэд тохиромжтой. Малайзын Келантан их сургуулийн хийсэн судалгаагаар зөгийн бал нь антисептик, эдгээх шинж чанартай болохыг баталсан. Хүнсний сода нь батгыг эмчлэх, урьдчилан сэргийлэхээс гадна арьсыг гуужуулж, үхсэн эд эсийг арилгах үүрэг гүйцэтгэдэг.

Үүнээс гадна эдгээр хоёр бүтээгдэхүүний хослол нь хоол боловсруулах тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг.

Найрлага

  • Хүнсний сода – 120 гр
  • Зөгийн бал – 250 гр

Бэлтгэх болон ашиглах арга

Зөгийн бал дээрээ хүнсний содаа нэмж, өтгөрүүлэн сайтар хутгана. Үүнийгээ гал дээр тавьж, зөөлөн гал дээр 10 минут орчим чанах бөгөөд энэ хугацаанд тасралтгүй хутгаж байх хэрэгтэй. Дараа нь гал дээрээс аваад хөргөнө. Өдөрт нэг халбагыг идээрэй.

Анхаарах ёстой зүйл:

Тунг хэтрүүлж болохгүй. Эс бөгөөс нь энэ таны ходоод гэдсэнд эерэг нөлөөнөөс илүүтэй сөрөг үр дүн авчирна. Мөн та энэхүү жорын дагуу бэлтгэж идэж байгаа хугацаанд гурил, элсэн чихэр зэргээс татгалзаж байх хэрэгтэй.

Батганы эсрэг маск

Энэхүү маск нь хямд, бэлтгэхэд хялбар бөгөөд арьсанд маш их тустай.

Найрлага:

  • Хүнсний сода – 2 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Нимбэгний шүүс

Бэлтгэх болон хэрэглэх арга:

Зөгийн бал болон нимбэгний шүүсээ хольж бэлтгэнэ. Үүн дээрээ хүнсний содаа хийж зуурмаг бэлтгээрэй. Бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, тойрог чиглэлээр иллэг хийнэ. Ингээд 10 минут тайван хэвтэнэ. Бүлээн усаар нүүрээ угааж маскаа арилгаарай. Чийгшүүлэгч нүүрэндээ түрхээд унтахад л болно.