Гэртээ суудаг, 50 настай эмэгтэйд хийсэн эрс өөрчлөлт: Тэр одоо илүү залуу харагдах болсон

“Fashion Sentence” хөтөлбөрийн гол дүр нь 53 настай Елена байв. Тэрээр ямар нэгэн ажил эрхэлдэггүй бөгөөд гэртээ суудаг. 4 сайхан хүүхэд, хайртай ханийнхаа хамт амьдардаг гэх аж. Гадуур ажил төрөл эрхэлдэггүй учир хувцас худалдан аваад байдаггүй тул хувцасны шүүгээ нь хэдийн моодноос гарсан хувцсаар дүүрсэн байдаг гэнэ.

Харин нэвтрүүлгийн багийнхан түүний өмсдөг загвар нь хуучирсан хувцаснуудыг өөрчилсөн байна. Хувцасны загвар багахан өөрчлөгдөх төдийд үүнийг өмсөж байгаа хүн ч бас дагаад залуужих болно. Хамтдаа цааш нь юу болсныг сонирхоцгооё.

Түүний өдөр тутамдаа өмсдөг хувцас нь бараан өнгө голчилсон цамц, юбка болон хүрэм юм. Гадуур гарахдаа ихэвчлэн ингэж хувцасладаг аж.

Чухал хүлээн авалт, найз нөхөдтэйгээ гадуур уулзахаар болсон тохиолдолд хайрлаж гамнадаг ганц хар савхин даашинзаа өмсдөг гэв.

Мэдээж зуны нимгэн даашинз байх нь тодорхой. Түүний гэрээсээ авчирсан, хамгийн их өмсдөг хувцаснууд нь эдгээр аж.

 

Тэгвэл нэвтрүүлгийн багийнхан эхлээд бүсгүйн үс засалтыг өөрчилж, богино халимаг болгон засав. Энэ нь түүний үсийг илүү өтгөн, сэргэг харагдуулах төдийгүй гадаад төрхийг шинэлэг, залуу болгосон байна. Мэдээж нүүр будалтыг орхигдуулж болохгүй. Тод өнгөөр уруулыг нь будаж, нүд хөмсгийг ч зохимжтой байдлаар буджээ.

Мэдээж одоо түүний хувцасны имиджийг өөрчлөх цаг. Хадагтайд дэгжин савхин даашинз өмсгөж, улаан өнгийн урт түрийтэй гутлаар хөлийг чимэв. Гоёл чимэглэл байхгүй бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гундах бус уу. Иймд тохирох гялалзсан чимэглэлийг түүнд зүүлгэсэн байна.

Дараагийн төрх бол илүү гэрэлтсэн, эрч хүчтэй, өнгөлөг байдал. Тод өнгийн хослолыг цагаан цамцтай тохируулан өмсгөсөн бол, гутал нь маш орчин үеийн цайвар өндөр өсгийт байх аж. Цүнх болон гоёл чимэглэлийн өнгө хоорондоо тун сайхан зохицож байгааг та анзаарсан уу?

Ингээд сүүлийн хувцаслалт бол оффис хадагтай. Хүчирхэг, чадварлаг, чинээлэг харагдах дүр төрх. Бараан боловч загварлаг хослолыг трико ботинктой хослуулсан. Хувцас нь өөрөө бараан өнгөтэй тул гоёл чимэглэл нь илүү тод гялалзсан байх хэрэгтэй.

 

Танд түүний хувирсан төрхүүдийн аль нь илүү таалагдаж байна?