Диснейн гүнжүүд өнөө үед мэндэлсэн бол?

29 настай зураач Юдельмис Сан Эметерио (Yudelmis San Emeterio) нь сошиал сүлжээнд чамгүй алдартай. Учир нь тэрээр Диснейн алдартай гүнжүүдийг өнөө цаг үед мэндэлсэн бол ямар дүр төрхтэй харагдах байсныг өөрийн төсөөллөөр буулгаж, зураг болгож нийтэлжээ. Энэ нь хүмүүст маш их таалагдсан тул та бүхэндээ ч бас хүргэхээр бэлтгэсэн байна.

Зураач Бэллийн дүрийг хувиргаж эхэлжээ. Түүний орчин үеийн хувилбар нь илүү тод өнгө төрхтэй, том уруултай. Хөмсөг нь бас өөрчлөгдсөн байх аж.

Муланы тухайд том шивээстэй байх бөгөөд дүр төрх нь Ким Кардашьянтай төстэй

21-р зууны Рапунзел

Үнсгэлжинг юу гэж бодож байна?

Тианагийн шинэ дүр төрх таалагдаж байна уу?

Жасмин ч бас их өөрчлөгдсөн байна

Орчин үеийн Жейн богино үстэй болжээ