Гал сөнөөгч бяцхан охины амийг аварчээ. 17 жилийн дараа өнөөх охины барьсан гэнэтийн бэлэг гал сөнөөгчийг уйлуулж орхисон байна

Олон жилийн өмнө Майк Хьюз хэмээх гал сөнөөгч есөн сартай Даниэлл Дэвисоныг гэрт нь гарч байсан галаас аварчээ. Тухайн үедээ бяцхан охины амийг аварсан гал сөнөөгчийн тухай сонин дээр нийтлэл гарч байсан ч, төд удалгүй мартагдсан. Гэтэл 17 жилийн дараа гал сөнөөгчид гайхалтай гэнэтийн бэлэг ирсэн байна.

Гал сөнөөгч Майк тухайн үйл явдлаас хойш хэдэн жилийн дараа амийг аварсан бяцхан охин одоо хэр том болсон бол, юу хийж явдаг бол гэхчлэн бодлоос ангижирч чадахгүй байсан учир түүнийг хайжээ. Тэрээр охины фейсбүүк хаягийг олж, түүн рүү “Чамайг бага байхад би амийг чинь аварч галаас гаргаж байсан юм. Чамайг зөндөө том болсон байхдаа гэж бодтол, чи одоо ч жаахнаараа байна” гэж бичжээ. Энэ цагаас эхлэн тэд харилцаж, маш дотно болсон бөгөөд Майк түүний хоёр дахь аав болсон гэж болно.

Гэрт нь гал гарч, аюул тохиосон ч, сайхан сэтгэлт нэгэний ачаар амьд гарч чадсан тэр өдрөөс хойш 17 жилийн дараа охины төгсөлтийн баяр болсон байна. Амьдралд нь тохиосон хамгийн том баярт охин өөрийн гэр бүл хийгээд хамгийн үнэ цэнэтэй гэх хүмүүсээ урьжээ. Харин түүний хувьд үнэтэйд тооцогддог хүмүүсийн дунд охины амийг аварсан гал сөнөөгч ч бас багтсан аж.

Майк охины төгсөлтийн баярт уригдсандаа тун их баяртай байсан төдийгүй баярын нулимс ч унагаад амжжээ. Охин түүнд хандаж “Би өдөр бүр танд талархаж, сайхан зүйлс тохиох бүрт тэр өдөр та тэнд байгаагүй бол би энэ их баяр хөөрийг мэдрэхгүй байсан гэж бодогддог. Таны тэр их ачыг хариулж дийлэхгүй нь. Зөвхөн миний амийг аварсанд ч биш, надад түшиг тулгуур болж, аавын үүргийг гүйцэтгэж ирсэнд, хамгийн сайн найз минь байж, намайг сонсож ирсэнд талархаж байна” хэмээсэн байна. Ийм нандин үгсийг сонссон Майк тэсгэл алдан нулимс унагаж, дулаан тэврэлтээр түүнд ч бас талархсанаа илэрхийлжээ.