Амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдрийг өнгөрүүлж буй хүмүүс

Хүн бүрт аз жаргал төгсгөлгүй мэт санагдах өдрүүд тохиодог. Ам урагдах вий гэтэл нүүрэндээ инээмсэглэл тодруулж, зогсож чадахгүй амандаа дуу аялж, хөл нь газар хүрэхгүй хөөрч баярлах өдрүүд хүн бүрт ирдэг жамтай. Тэгвэл аз жаргал, баяр хөөрийг бид холоос биш хажуунаасаа ч мэдрэх боломжтой. Жижигхэн зүйлээс ч жаргал мэдэрч амьдрах бүхэлдээ аз завшаан биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ хамгийн их баяр хөөрийг мэдэрч байгаа хүмүүсийн бяцхан түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.

Үнэгүй бизнес ангилалд зорчих эрхтэй болсон хосууд

Бяцхан охин шиг нүүр дүүрэн инээж байгаа залууг хараач. Түүнд ингэж инээх шалтгаан байгаа. Тэрээр нэгэн сугалаанд оролцож найз бүсгүйнхээ хамтаад бизнес ангилалд нисэх эрх хожсон байна. Тав тухтай суудал, дээрээс нь иллэг хийж өгнө, үнэгүй оргилуун дарс, хязгааргүй авч болох ундаанууд, дээд зэрэглэлийн үйлчилгээ гээд л… Хамгийн гол нь энэ бүхэн үнэгүй гэхээр хэн баярлахгүй байх билээ.

99 настай эмээ өөрийн хүслээр баривчлагдсан нь

Хүн болгонд мөрөөдөл байдаг. Гэхдээ энэ нь харилцан адилгүй гэдгийг энэ эмээгийн хүсэл батална. Тэр хэдий 90 нас хүрсэн ч ганц удаа болов хууль зөрчиж, цагдаад баригдаж байгаагүй. Иймд ганц удаа ч болов баривчлагдаж үзэх нь түүний нэгээхэн мөрөөдөл байжээ. Харин цагдаа нар эмээгийн хүслийг биелүүлж, 2 минут баривчилсан нь энэ.

Сүй тавьсандаа итгэж ядан баярлах хосууд

Тодд болон Аманда нар биенээ гэх эцэс төгсгөлгүй хайрын илэрхийлэл болсон хосууд. Тодд хөгжлийн бэрхшээлтэй, алхаж чаддаггүй нэгэн. Гэсэн ч энэ нь хосуудын хайрын дэргэд юу ч биш байсан юм. Тэд сүй тавьж, хуримаа хийгээд зогсохгүй одоо хөөрхөн охинтой болсон байна.

2 жил тасралтгүй ажил хайсны дараа эцэст нь ажилд орж чадсан эмэгтэй

Ажил олно гэдэг тийм ч амар биш. Амжиргаагаа залгуулахын тулд ажил хайх ч олдохгүй явсаар хэдийн 2 жилийг үдсэн байна. Гэсэн ч эмэгтэй бууж өгөлгүй хайсаар эцэстээ өөрт тохирсон ажлаа олж чаджээ. Энэ бол түүний ажлын эхний өдөр. Хэчнээн жаргалтай байгааг нь хараач.

Зохиолчоос нь комик ном хүлээж авсан хүү

Энэ хүү бол “Spider-Man” комиксийн шүтэн бишрэгч юм. Харин тус комикийн бүтээгчдийн нэг Брайан Майкл Бендис осолд ороод эмнэлэгт хэвтэж байсан хүүд номоо илгээсэн байна.

Ээжийгээ хараад инээмсэглэл нүүрэндээ тодруулж байгаа хүү

Сайн уу? хүү минь. Ээж нь энд байна.

Адилхан нэртэй залуугийн оронд Испаниар үнэгүй аялаад ирсэн залуу

Жо МакГрат бол үнэхээр азтай нэгэн. Хэсэг бүлэг танихгүй залуус ирэн түүний нэрийг асуухад, Жо МакГрат гээд нэрээ хэлж. Гэтэл өнөөх залуус шоконд орсон царай гаргаж, түүнд хамтдаа Испаниар үнэгүй аялах санал тавьжээ. Мэдээж залуу эргэлзэж тээнэгэлзэлгүй тэдэнтэй хамт аялалд гарсан байна.

Тэдгээр залуустай хамт аялалд явах ёстой байсан Жо МакГрат гэх залуу явж чадахгүй болсон учир тэд гудамжинд таарсан хүмүүсээс нэрийг нь асуугаад явж байсан нь энэ аж. Гэтэл азаар өөр нэгэн Жо-г олж аялалаа бүтэн болгож, хамтдаа замдаа гарсан аж.

Санамсаргүй байдлаар Том Хэнкстэй уулзсан шинэхэн хосууд

Шинэхэн гэрлэсэн Элизабет болон Райан нар Нью Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд хуримын зураг авалт хийж байсан бөгөөд гүйж явсан жүжигчин Том Хэнкстэй тааралджээ. Хосууд тэр их аз завшаан алдаж явуулалгүй, хамтдаа хөгжилтэй зургууд даруулаад амжсан байна.

Жаргалтай гэр бүл

Дөнгөж мэндэлсэн бяцхан охин аав ээж хоёрынхоо адил үнэхээр жаргалтай харагдаж байна.

Хөгжмийн наадамд явсан азтай залуу

Түүн шиг азтай хүн хэр олон байдаг бол?

“Jackpot”