Таны идэх гэж байсан хоолон дээр ялаа суувал юу болох вэ?

Хөдөө гадаа явж байхад идэж байгаа хоолон дээр ялаа шумуул суучихаад байдаг шүү дээ. Тэгвэл ялаа суусан хоолыг яах хэрэгтэй вэ? Идэх үү, эсвэл шууд хаях уу? Ер нь ялаа хоолон дээр суухаар юу болдог бол гэхчлэн эдгээр асуултуудад хариулт өгөхөөр бэлтгээд байна.

Ялаа таны хоолон дээр бөөлжиж болно

Ялаа нь хоолоо бүрээ хэлбэртэй амаараа иддэг бөгөөд амныхаа хэлбэрээс болж, идсэн бүхнээ шингэн болгож хувиргаад, хадгалж байдаг. Дараа дараагийн хоолоо идэх явцад, тэдний амнаас өмнө идсэн хоолны үлдэгдэл шингэн нь гадагшилж байх аж. Тэгвэл ялаа таны идэж байгаа хоолон дээр суусан бол, тэр амнаасаа өмнө идсэн хоолоо бөөлжис болгоод асгаруулж байж ч мэдэх юм. Иймд ялаа суусан хоолыг түргэхэн хаясан нь дээр.

Таны хоолон дээр өндгөө гаргаж байж мэднэ

Таны дараа нь иднэ гээд хадгалаад орхисон хоолон дээр ялаа суучихсан уу? Тэгвэл таны хоолон дээр ялаа өндгөө цацчихсан байж ч болно. Хэсэгхэн хугацаа өнгөрөхөд өнөөх өндөг нь авгалдай болж хувирна. Харин үүнийг нь аваад идчихвэл танд юу тохиолдохыг төсөөлж хэлэхэд ч бэрх байна. Тиймээс та дараа идье гэж цааш тавьсан хоолоо заавал таглаж байх хэрэгтэй шүү.

Ялааны хөл болон далавч зэрэг нь таны хоолыг бактерийн үүр уурхай болгож чадна

Ялааны бие дотор бактериэр дүүрсэн байгаа гэдгийг та ч бас сайн мэднэ биз дээ. Гэхдээ хамгийн олон тооны микробыг тэд биеийнхээ гадар хэсэгт хадгалж байдаг аж. Тэд хүрсэн суусан бүхэндээ бактер, микроб үлдээж явдаг гэсэн үг юм. Харин тэд таны хоолон дээр суусан бол та юу хийхээ сайн мэдэж байгаа гэж найдъя.

Ялаа, шавьж зэрэг нь хог, хоол хүнсээр дамжуулан дор хаяж 65 төрлийн өвчнийг хүмүүст дамжуулж чаддаг. Үүнд цусан суулга, суулгалт, холер, тэр байтугай уяман өвчин орно.