Сансрын нисгэгчдийн богино хугацаанд их хэмжээний жин хасдаг нууц дэглэм

Сансрын нисгэгчийн хоолны дэглэм нь бидний бодисын солилцоог хурдасгаж, турахад тусална. Та энэхүү хоолны дэглэмийг барихын тулд заавал сансарт нисэх шаардлагагүй. Зөвхөн зааврыг дагаж, өдөр ирэх тусам өөрийгөө хөнгөрч байгааг мэдрээрэй.

Хэрхэн таны биед нөлөөлөх вэ?

Сансрын нисгэгчдэд татгалзах ёстой хэдэн нэр төрлийн хоол гэж байдаг. Тэдний баримтлах хоолны дэглэм нэлээд асцит бөгөөд бараг бүхэлдээ уургийн бүтээгдэхүүнээс бүрддэг. Эслэг ба нүүрс усыг их хэмжээгээр багасгана. Мөн мэдээж авах калорын хэмжээг бууруулж, уургийг нэмэгдүүлнэ. Ингэснээр булчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр турах боломжтой болох юм.

Эдгээр хүнсний хэрэглээг багасгана

  • Хийжүүлсэн ундаа, жимсний шүүс
  • Согтууруулах ундаа
  • Давс болон элсэн чихэр
  • Цардуултай ногоо (төмс, нишингэ, яншуй, лууван)
  • Цагаан будаа, гоймон
  • Талх, гурилан бүтээгдэхүүн
  • Утсан махан бүтээгдэхүүн

Эдгээр хүнсийг илүү их иднэ

  • Мөөг
  • Өндөг
  • Загас ба тахиа
  • Улаан лооль, өргөст хэмх
  • Байцаа
  • Брокколи, цэцэгт байцаа, ногоон шош
  • Хулуу
  • Бяслаг ба дүфү
  • Веган сүү (бүйлс, будаа, шар буурцаг)

Хоолны цэс

Өглөөний цай: 2 ширхэг чанасан эсвэл шарсан өндөг + нэг аяга хар кофе

Өдрийн хоол: Тахианы махтай шөл + улаан лооль, мөөгтэй салат + нэг аяга хар кофе эсвэл шар буурцагны сүү

Амттан: Нэг аяга ногоон цай

Оройн хоол: Нэг аяга бүйлсний сүү + загас + 150 гр дүпү

Та энэхүү хоолны цэснээс санаа авч, заримыг нь дуртай хоолоороо орлуулан идэж болно. Гэхдээ хориглосон хүнсний жагсаалтанд багтсан зүйлсээс цэсэнд оруулж болохгүйг анхаараарай.

Хоолны дэглэмээ баримтлахын хажуугаар өдөрт 2 литр усыг алгасалгүй уух хэрэгтэй.

Ходоод гэдэсний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хэрэв таны хоол боловсруулах системд асуудал гарсан бол үүнийг хооллолтоо өөрчилж, эмчилж болох юм.

Хамгийн чухал зүйл бол энгийн нүүрс ус (элсэн чихэр, паста, цагаан талх, жимсний жүүс, архи, согтууруулах ундаа гэх мэт) -ийг багасгах юм. Учир нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо тэнцвэргүй болсноор гликемийн нүүрс ус, элсэн чихэр нь бүдүүн гэдэс дотрыг исгэх хандлагатай байдаг.

Иймд та тус асуудлаас салахын тулд доорх зааврыг дагаж мөрдөх шаардлагатай.

  • Өдрийн турш сайн ус уух хэрэгтэй
  • Шарсан, халуун ногоотой, тослог хоол, чихэрлэг зүйл, хар цай, карбонатлаг ундаа, согтууруулах ундаа зэргээс зайлсхий
  • Тамхи татаж болохгүй
  • Хар чавга ид
  • Хоол идсэний дараа битгий хэвт
  • Сайн унтаж амар
  • Алтан товч цэцгийн цай, цагаан гаа зэрэг тайвшруулах цай ууж үзээрэй.